Шөнийн цагаар хутга тулгаж, дээрэм хийдэг залуусыг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөрөөрөө яваа иргэдэд шаардлага тавих биш наад хутга гаргаад байгаа нохойнуудаа цаазал...
Шоронд нь түргэн хатаа.иймэл юмнууд гай болж бна.хүн алахад бэлэн гэсэн үг.
Шоронд хатаа хогийн шаарнууд ,нүүрийг нь ил гарга хулгайчуудыг.хүн алах сэгнүүд б.
Z generation
Хичнээн хүний эрхэнд халдчихсан ийм муу юмнуудын нүүр царайг юунд нь нуудаг байна.