Нийгэм мэдээ

Иргэдийн 75 хувь нь автобусаа шинэчилбэл, машинаасаа татгалзана гэжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо таван гол ажил төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 85 хувь нь хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

Иргэдээс судалгаа авахад автобусаа шинэчилж, сайжруулбал автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэж 75 хувь нь хариулжээ.

Иймд төсөвт 272 тэрбум төгрөг суулгаж, БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан, нийт 810 шинэ автобус оруулж ирж, иргэд үйлчлүүлэх сонирхол нэмэгдэнэ гэж үзжээ.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Тийм учраас,

  • 3,4 дүгээр хороолол-Шархад \хойгуур\
  • 7 буудал-Сүхбаатарын талбай
  • Яармаг – Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах боломжтой гэж дүгнэжэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Curenkhuu
Curenkhuu

Шинэчлэхээс гадна байнга цэвэрхэн, угаалга, ариутгал хийдэг баймаар байна.Хавар орж ирсэн автобуснууд одоо хуучинтайгаа адилхан шээс шинхэг үнэртсэн, шороо тоостой болсон байна. Автобусны компани цэвэрлэгээ үйлчилгээгээ бүрэн хариуцмаар байна даа.

Aldar
Aldar

hezeen ingeed sudalgaa avchvaa saihan shaah yumaa arai arai

Зочин
Зочин

Байнга цэвэрлэмээр бна Шинээрээ хир даг болсон байх юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

шинэ юм хэзээ ч орж ирж байгаагүй, орж ирэх ч үгүй... дандаа акт-лсан хог л орж ирнэ

Зочин
Зочин

Автобус нь түгжирч түгжирч ирэхээрээ битүү хүн хөл гишгих зайгүй явдаг шүү дээ. Тэр автобус чинь мах ачиж яваагүй хүн тээвэрлэж яваа унаа. Тийм учир автобусныхаа тоог нэмж эргэлтий нь ойрхон болгооч.

Зочин
Зочин

тийм юм хэзээ ч байдаггүй юм... нам улс төрийн мал зулбасгуудаа

Avtobus
Avtobus

Gol ni mitro bariachaa odoo irged avtobus gej bn geed dalimduulaad baahan har utaa haysan seg tsugluulah gj bgaa yum

Zochin
Zochin

Сайхан шаах юмаа. Унаа гээч юм монгол хүний цусанд байдаг юмааа.

Холбоотой мэдээ

Back to top button