Нийгэм мэдээ

БОАЖЯ: Газрын эрхээ цуцлуулсан иргэд гомдол гаргахад нээлттэй

БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт хэлэхдээ “... Өмнө нь олгогдсон газар ашиглах эрх дээр нь усан сан бүхий газар давхцалтай хэсгийн эрхийг нь цуцлах, хүчингүй болгож байгаа.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд усан сан, ойн сан бүхий газар давхцалтай газрыг цуцлах асуудалд нээлттэй хандаж, хамтран ажиллаж байгаа. 2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн.

Иргэд хуулийн этгээдүүд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ. 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button