Улс төрийн мэдээ

Д.Эрдэнэбилэг ба О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын таван хүний "Гэмт бүлэг байгуулсан" хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас зарим хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Үүнд, Худалдаа хөгжлийн банкны ажилтанд хамаарах нэг хэрэг багтсан нь анхаарал татаж байна.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 64 хувийг эзэмшдэг, Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч Э-г гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олон зорилгоор О, П, М, Ш нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгажээ.

Э гэдэг нь "сахал" хочит, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг юм.

Харин,

  • О нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон
  • П нь "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин
  • Ш нь "Кью эс си" компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар юм.

Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, Хөгжлийн банкны, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан тэднийг шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тэгвэл ийн Д.Эрдэнэбилэг болоод түүний хамаарал бүхий хүмүүсийг хамтад нь "Гэмт бүлэг байгуулсан" хэргээр ийн прокурорын байгууллагад шилжүүлснээ АТГ-аас албан ёсоор мэдэгдлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙГААРАА ЗАРД ГАРСАН БУЗАР ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЭНЭ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ЭЗНИЙ НЭГ НЬ ЮМ БИШ ҮҮ, ХҮМҮҮС ТЭГЭЖ ЯРИАД БАЙГАА

Зочин
Зочин

Элбэгдорж, Х.Баттулга хоёр сахaл Эрдэнэбилэгийн гол хамтрагчид нь. Улс төрийн дэмжлэг үзүүлдэг хүмүүс. Тэднийг хамт яллах ёстой. Бас М.Энхболд хамтрагч.

Зочин
Зочин

САйханбилэг, Эби 2 үлдчихлээ.

janhuu
janhuu

Terrorist buleg ???????????? ATG Comedy geed baidag boljee

Зочин
Зочин

Ард нь таравган хүн байгаа шүү

Элдэв Очир
Элдэв Очир

Олон жилийн өмнө Орос руу явчихсан хөрөнгөө олоод ирсэн нь буруу гэж үү. Эрдэнбилэг нар чинь, ер нь ХХБ чинь Монголоо хөгжүүлэх зорилготой дандаа үйлдвэрлэлд хөрөнгө оруулж ирсэн банк шүү. МАН-ын банк байсан бол ТА НАР ингэхгүй дээ.

Зочин
Зочин

Монголын шүүх яг шийдэж харагдаач. Хөгжлийн банкны хэд шиг тэгс ингэс хийгээд л явуулна

Иргэн
Иргэн

Шүүх дэндүү шударга бус БАЙНАА.Элбэгдорж Баттулга нар МУ- ыг ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛЖ хагартлаа БАЯЖСАН гэдэг үнэн мөнийг тогтоогоод шийдэж өгөхгүй ЦАГААТГАСАН юм бишүү сураг тасраад ЭЛБЭГДОРЖ гадаадаар аялж яваа дуулдах юм.

Болд
Болд

Шүүх дээр замхарна.

Зочин
Зочин

Эзэд нь хамаг мөнгөө аваад гадагшаа зугтсан тул Худaлдаа хөгжлийн банк дампуурахдаа тулж байгаа гэсэн. Иргэд хадгaламжаа бушуухан авахгүй бол шатна шүү.

Зочин
Зочин

эх орон гэдэг зөв хүмүүжилтэй байхаас эд хөрөнгөнд тулгуур хийгээд зөв хүмүүжлийг олоод мэдэхгүй нь их мөнгө эрх мэдэл хүнийг эвдэнэ үүнийг санахтун ойлгохтун улс даян дэлхийгээ хар амиа бодсон муу бүхнээс ангид үүнийг ойлгохгүй бол тэнэг хүний эрх чөлөө үүний гай зовлон байна

Зочин
Зочин

АТГ-ыг хянадаг байгууллага гэж байдаггүй юмуу, улс төрийн попролтууд хэргийн материал болдог болждээ

Холбоотой мэдээ

Back to top button