Нийгэм мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ 413-р хорих ангиас мэндчилгээ дэвшүүллээ

Д.Мөнх-Эрдэнэ хорих ангиас хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тодруулбал, "Эрдэмтэн багш нар, эх орны ирээдүй болсон оюутан залуус, энхрий бяцхан дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Хууль нь тэгш, шударга хэрэгждэг монголын маргаашийг цогцлоон бүтээх оюунлаг мэргэд олон төрж, улс эх орон өөдлөн дэвжих болтугай! Хүн биш ХУУЛЬ засагладаг сайхан Монголын төлөө

ШШГЕГазрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум, хорих 413-р ангиас" хэмээн Даваагийн Мөнх-Эрдэнэ цахим хуудаснаа нийтэлжээ.

Эргэн сануулахад, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,

22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцож, ял оноосон.

Тэрбээр нэг жил 10 сар хоригдох ялаар шийтгүүлсэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN

UG N BOL JINHENE SHOROND BH HUMUUS N TUR BARIAD ,, ILCHILSEN BURUUG N HELSENIIHEE TULUU SHOROND BNA GEJ BI HARJIINA....

Зочин
Зочин

Tneg

Зочин
Зочин

Өөрөө хүн болгон руу, төрийн алба хаагч руу гарын салаавч гарган элдвээр хэлж дайрч давшилдаг хүн ямар нүүрээрээ ирээдүй болсон бяцхан иргэд, багш сурган хүмүүжүүлэгчид мэндчилгээ дэвшүүлж бнаа. Өөрөө гэмт хэрэг үйлдсэн нь үнэн учир ял шийтгэгдсэн шүү дээ.

Зочин
Зочин

Илүү эрх эдлэж утас хэрэглэдэг бусдаас илүү эрх эдлэх бол залитангуудын хийдэг ажил шүү тэгш үйлчилдэг хууль даанч алгаа Элбэгдоржийн гар хөл гэдэг байхаа

Зочин
Зочин

Шоронд хоригдож байгаа хүн цахим сүлжээнд орж болдог юм уу.

Буга
Буга
Reply to  Зочин

Эргүү ац минь чамд ямар хамаа байнаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Shuuhiin sniidvereer yl edlej bga yltan tsahim suljee utas heregleh erhgui buguud hereglej bga bol sahilgiin huudas bicnuuleh snaardlagatai bol deglem deesnluulj bolno.Khunii huuhduudtei adilhan l bai l da.

Зайлаа
Зайлаа
Reply to  Зочин

Ямар эрин үед байгаагаа нэг бодно уу хэрэлдэх гэсэнгүй шүү. Боломжыг яаж л бол яаж олж болно гэдгийг хэлэх гэлээ.

Зайлаа
Зайлаа
Reply to  Зочин

Ах дүү найз нөхөд хамаатан садан нь эргэлтээр очоод цахимдаа нэвтэрч орж бас болох байлгүй дээ.

Лол
Лол

Гачин новш үхээгүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button