Нийгэм мэдээ

"Есдүгээр сарын 8-наас ихэнх нутгаар сэрүүсэж, 20-ноос нойтон цас орж цочир хүйтэрнэ"

ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал есдүгээр сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, “Есдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд дулаахан гэхээсээ илүүтэй халуун байна. Тариаланчид энэ хугацааг бүрэн дүүрэн сайн ашиглаж аваарай.  Харин энэ сарын 6-наас эхлээд баруун аймгуудын нутгаар, 6-7-нд шилжих шөнө төвийн нутгаар, 7-нд төв болон зүүн аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Энэ бороо газар тариалангийн бүс нутгаар ахиухан орохыг эртнээс анхааруулж хэлье. Тариа ногоо хураах ажилд хүндрэл учруулж болзошгүй. Борооны араас сэрүүхэн өдрүүд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-наас нутгийн өмнөд хэсгээс бусад газраас сэрүүсэж, салхи шуурга нэмэгдэнэ.

Намрын цаг агаарын процесс ингэж эхлэх нь гэж ойлгож болно. Есдүгээр сарын дундуур ихэнх нутгаар, газар тариалангийн бүс нутаг буюу төв, говийн аймгуудаар олон жилийн дундажаас дулаахан гарсан учраас энэ хугацаанд тариа ногоогоо хурааж авахад тохиромжтой өдрүүд  үргэлжилнэ.

Есдүгээр сарын сүүлээр буюу 20-ноос хойш дахиад нэг тэнгэр агаар муудахаар нөхцөл байдалтай байна. Энэ үеэр темпаратур нэлээд сэрүүснэ. Ялангуяа шөнөдөө их сэрүүн болно. Нойтон цас орох магадлал, араас нь цочир хүйтрэлт, цан хяруу унах шинж ажиглагдаж байна.”

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-06 21:01

баярл�##�аа

Purevbaatar
Purevbaatar
2023-09-10 23:46

Tsag agaariig medellej baidagt blla

Холбоотой мэдээ

Back to top button