УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Акуа Гарден"-ынхан: Ж.Сандагсүрэнтэй холбогдож чадахгүй, хүлээсээр байна

Өнгөрөгч наймдугаар сарын 31-нд “Акуа Гарден” хотхоны барилгын ажилчид болон захиалагчид Хотын даргын захирамжийг эсэргүүцэж багагүй шуугиан дэгдээсэн.

Улмаар маргааш нь буюу өнгөрөгч баасан гарагт /2023.09.01/ дахин уулзахаар тохиролцсон юм.

Гэвч өнөөдрийг хүртэл уулзаагүй байна. Уулзалт товлогдсон эсэх нь ч тодорхойгүй, таг чиг байгаа юм.

Өнөөдрийн уулзалт хэрхэж буй талаар тодруулахыг зорилоо.

"Акуа Гарден" хотхоны удирдлагаас тодруулахад, "Есдүгээр сарын 01-нд буюу баасан гарагийн 14:00 цагт манай хотхоны 200 гаруй захиалагчид цуглаж нийслэлийн удирдлагуудыг хүлээсэн. Гэвч ирээгүй. Цаг гаруй хүлээж бужигнаж байгаад тарцгаасан. Өнөөдрийн хүртэл сураг ажиг алга. Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэнтэй холбогдож чадаагүй байна. Ажлын албаныхантай нь холбогдсон ч дорвитой хариулт өгөхгүй байна. Доод хүмүүс нь юугаа мэдэх вэ дээ. Дарга нартай нь холбоо баримаар байна. Болохгүй бол бид цуглараад НЗДТГ-т яваад очдог юм уу гэж бодоцгоож сууна. Та бүхэнд мэдээлэл өгвөл бидэнд хэл дуулгаарай” хэмээлээ.

Харин НЗДТГ-аас тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгөх хүн олдсонгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө живдэг, өрөөлийг живүүлдэг байраар яах гээд байгаан , үлгэр жишиг болгож НУРААХ

Зочин
Зочин

Сумъяабазар л айгаад хулчийчихсан явж байна лээ. Тэгэхээр Авилгaл хорооллыг нураахаас айж байгаа.Авилгaл хорооллын цаад эзэн нь Чойжилсүрэн шүү дээ.

Зочин
Зочин

Үерт ямарч хамааралгүй бүтээн байгуулалтыг нураадаггүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button