УЛС ТӨРУлс төрийн мэдээ
С.Батдөлийн давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байна

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрөгч долдугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд гэмт буруутайд тооцсон.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.
С.Батдөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрөгч наймдугаар сарын 02-нд гаргасан тухай бид анх мэдээлсэн.
Тэгвэл түүний гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов одоо хүртэл тодорхой болоогүй хэвээр байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.