НИЙГЭМНийгэм мэдээ
Ажилд орох 6 удаагийн хүсэлтийг нь аваагүйд бухимдаж, өөрийгөө шатаахыг завджээ

Ажилд орох зургаан удаагийн хүсэлтийг нь үл тоож, бусдыг томилсонд бухимдсан иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэж авчээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш зургаан удаа ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлээгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор эл хэргийг үйлдэхийг завдсан байна.
Ингэхдээ тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж, өөрийгөө шатаана хэмээн сүрдүүлсэн үйлдлийг таслан зогсоожээ. Тус хэргийг одоо цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол эмэгтэй юм болов уу.Б.Ө бол монголчуудаа ялган гадуурхдаг хүмүүс. Ховдод Б.Ө ийн монголчууд их шилжиж ирж байх юм.
Эвий хөөрхий минь дээ. Юугий нь ч буруутгах ч юм билээ дээ. Хөдөө орон нутаг гэж үнэхээр хүнд газар байна аа.Жирийн хүмүүс нь яаж амь зууж , ажил амьдр�##�аа авч явдаг юм бол доо.
Арын ха�##�ганы, авилгын хүнээ ажилд авсан биз
ynen tensehgui esehiig shalga, tegeed shiidej ugwul deerdee
Зөв
Эвий дээ ажилгүй үр хүүхдээ хараад аивд явах хэцүү байгаад ийм шийд гаргасан биздээ.Ажилд авчихгүйдээ ажил горьлож байгаа хүнд хүнлэг ханддаггүй бараг ажилд ш�##�гаруулж авах гэж ярилцлага авч байгаа хүн нь ажил горьлогчоосоо дор зөв бичиж ч чадахгүй байж хүн ш�##�гана гээд сууж байгаа нь үнэн ГУТАМШИГ БАЙДАГ ШҮҮ