НИЙГЭМНийгэм мэдээ

Сураггүй алга болсон 11 настай хүүхдийг олжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүг эрэн хайж байна.


НЭМЭЛТ: 21.00 ЦАГ

-Хүүг олсон тул эрэн сурвалжилгыг зогсоолоо-

Оршин суух газраасаа сураггүй алга болсон Э.Мандал хүүг Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрээс өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг 18 минутад цагдаагийн алба хаагчид олж тогтоожээ.

Улмаар ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн бөгөөд ямар нэгэн асуудал үүсээгүй байна.

Мэдээлэл ирүүлж, хамтран ажилласан иргэд та бүхэнд талархал илэрхийлье.


-Сураггүй алга болсон 11 настай хүүг эрэн хайж байна-

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр буюу өчигдөр 11 настай Эрдэнэсайханы Мандал нь оршин суугаа газраасаа гараад сураггүй алга болжээ. Тэрбээр гэрээсээ гарахдаа саарал өнгийн шорт, цагаан өнгийн футболк, хар өнгийн пүүз, хар өнгийн үүргэвчтэй гарсан байна.

Э.Мандал нь 130-140 орчим см өндөртэй бөгөөд, турахнай, 40 орчим кг жинтэй, цайвар царайтай, онигор нүдтэй, хар өнгийн богино үстэй, дугуй царайтай ажээ.

Хэрэв тухайн хүүхдийг үзсэн, харсан хүн байвал 102, 80789292, 80117576 дугаарт мэдээлэл ирүүлж, хамтран ажиллана уу.

Жич: Хүүхдийн зургийг асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлсэн болно.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-15 00:29

ashguidee

mgl hyn
mgl hyn
2023-09-15 08:18

goy bayartai medee bn bayarlaa

Холбоотой мэдээ

Back to top button