Э.Цэнд-Аюушийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

НСУГ-ын Урлагийн хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюушийн хэргийг АТГ өчигдөр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн баримтуудад гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн Нийслэлийн соёл, урлагийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгаж буй аж.
Мөн 2022 оны зургаадугаар сард түүнийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын хамт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж, хойшлуулшгүйгээр баривчилж байлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшийн суганы үс
Зохиогчийн эрхийг жаахан ч гэсэн хүндэтгэн үзэж сурвал зүгээрсэн дээ !
Нүүрсний хулгай ждү зэргийн дэргэд юу юм бэ? ждүчин амарбаясгалан бүүр сайд болсон шүү дээ бариач
Энэ хүн одоо НСУГазрын дарга биз дээ,,, Утга алга даа хуулийн хэрэглээ нь