Нийгэм мэдээ

Г.Ганжаргал агсанд задлан хийх багаас хэргийн газар байсан хүмүүсийг гаргана

Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргал хоёр жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалын газар харамсалтайгаар амь насаа алдсан.

Ар гэрийн хүсэлтээр талийгаачид дахин задлан шинжилгээ хийхээр болж ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг шинжилгээ хийхээр томилохдоо хэрэгт сэжиглэж байгаа хүмүүсийг шинжээчийн багт оруулсан. Тодруулбал, Нүүр ам ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ч.Гантөмөр, гишүүн Б.Батбаяр нар задлан хийх багт орсныг талийгаачийн ар гэр гомдол гаргасан.

Уг хүсэлтийг Нийслэлийн хяналтын прокурор, мөрдөгч нар өнгөрсөн зургаадугаар сараас хойш олон удаа татгалзаж буцаасан байна. Ингээд Г.Ганжаргал агсны гэргий А.Отгонцэцэг 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр УЕПГ-ын гадаа хэвлэлий хурал зохион байгуулсан. Мөн энэ өдөр УЕПГ-аас А.Отгонцэцэгийн хүсэлтэд хариу мэдэгдэх хуудас ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, "Задлан шинжилгээнд Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оролцуулахаас татгалзаж буй гомдлыг шалгаж шийдвэрлүүлэхээр харьяалалын дагуу нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр болсон байна.

Иргэн А.Отгонцэцэг нэр бүхий эдгээр хүмүүсийг дараах үндэслэлээр шинжээчийн багт ажиллуулахаас татгалзсан юм.

1. Нүүр ам салбар зөвлөлд байгаа Б.Батбаяр, Н.Гантөмөр нар хэрэг гарах үед хэргийн газар дээр байсан.

2. Тухайн хэргийн газар дээр талийгаачтай хамт байсан бүх хүмүүс Нүүр ам салбарт ажилладаг эмч нар байсан гэдэг нь л НҮҮР АМНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ орж болохгүй үндэслэл

3. Нүүр ам судлалын салбар зөвлөл нь шинжээчийн дүгнэлт гаргалаа гэж бодоход тогтоолд тавигдсан ганц ч асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, дүгнэлт хийх чадамж байхгүй. Ажил мэргэжлийн зүгээс тогтоолд тавигдсан асуултуудад мэргэжлийн зүгээс тайлбар өгч, дүгнэлт гаргахад тусгай мэдлэгийн хувьд хариулах боломжгүй хязгаарлагдмал тул энэхүү салбар зөвлөлийг оролцуулахаас татгалзсан гомдлыг удаа дараа тавьжээ.

Мөн тэрбээр заавал хэвлэл мэдээллээр мэдээлэл хийлгэж, олны анхааралд хүргэсний эцэст ажлаа хийдэг байдлаасаа татгалзахыг хууль хяналтын байгууллагынханд хандаж хэлсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэмбэрэл
Дэмбэрэл
2023-09-23 16:22

Хайран сайхан з�##�ууг яагаад бүрэлгэчихэв дээ. Тэр цуг явсан хүмүүс дото нь эмэгтэй эмч байсан л байна лээ ш дээ.

Хэлүүлэлтгүй хийх ажил
Хэлүүлэлтгүй хийх ажил
2023-09-23 22:07

Хохирогчоор хэлүүлэх биш өөрсдөө шууд зохицуулаад ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гээд оруулахгүй абйх ёстой нь мэдээжийн зүйл баймаар ? Энэ хуваарийг хийсэн хүн !

Татгалзсан хүнд арга хэмжээ ав
Татгалзсан хүнд арга хэмжээ ав
2023-09-23 22:11

Татг�##�заад байсан хүнд арга хэмжээ хуулийн дагуу авна уу. Нэг биш олон удаа татг�##�зсан байна.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2023-09-24 15:22

Чухам ямар хэрэг явд�##� болсон юм бол?

Холбоотой мэдээ

Back to top button