Нийгэм мэдээ

Шуурхай: Улаанбаатарын өмнө зүгээс борооны үүл өгсөж байна

"08:00 цагийн байдлаар нийслэл хот руу өмнөөс борооны үүл өгсөж байна. Улаанбаатар хот орчмоор бороо орно. +13...+15 градус дулаан байна. Цув, усны гутал, шүхрээ авч цонхоо хаах"-ыг Цаг уурын байгууллагаас санууллаа.

Өглөөний байдлаар Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн нутгаар цас орж байна. Өдөртөө Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно гэлээ.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах бол 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-25 10:34

БОРООНЫ ҮҮЛ УЛААНБААТАРТ ОЙРТОЖ БОГД УУЛЫГ ДАВАХЫН ТУЛД НИСЭХ ӨНДРӨӨ НЭМЭГДҮҮЛЖ ӨГСӨЖ ЯВНА. ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button