"Цаашид Роснефтиэс шатахуунаа хэрхэн авах талаар албан захидал илгээсэн"

Шатахууны асуудлаар УУХҮ-ийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн яам цаашдаа Роснефть компанитай хэрхэн хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ яаж хэвийн үргэлжлүүлэн авах талаарх албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яам руу дөнгөж сая илгээлээ гэж мэдэгдэв.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээтэй холбоотойгоор газрын тосныхоо зарим бүтээгдэхүүн, автобензин экспортыг хязгаарласан шийдвэр гарсан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Үүний хүрээнд УУХҮ-ийн яам ажиллаж байна. Цаашид Роснефть компанитай хэрхэн хамтарч ажиллах талаар захидлыг хүргүүлэхээр ажиллаж байна. Албан захидлыг өнөөдрийн 14.00 цагт хүргүүлэх болно.
Монгол Улс шатахууын 30 хоногийн нөөцтөй байдаг. Одоогоор энэ нөөц хэвийн байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.