Нийгэм мэдээ

Б.Тамир: Шинэчлэл сайн хийсэн тул өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Онцолбол, Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа. Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө өвлийн цагтаа зарцуулна. Парк шинэчлэлт сайн хийж байгаа учраас өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-28 16:27

Тэр заваан бүдүүлэг жолооч нараа солиочээ

Дангаамаа
Дангаамаа
2023-09-28 16:30

Цэвэрлэгээ хийлгээчээ энэ шинэ автобус чинь ч нуль бохир

Зочин
Зочин
2023-09-29 00:21

Z##l

Холбоотой мэдээ

Back to top button