Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нарыг УДШ-ээс ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэв

“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулсан байдаг.
Энэ дагуу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ. Энэ хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.
Хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлжээ.
Болдбаатарын Гүнбилэгийн хувьд: Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт багш, багш, Улсын Их Хурлын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Макс Планкийн Институт, Японы Кюүшүгийн их сургууль, Австралийн Мельбурнын их сургуулийн Азийн эрх зүйн төвд зочин судлаач, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арбитрын арбитрч.
Одонхүүгийн Мөнхсайхан: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагч.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлсэн аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүнбилэг бөгс ОДбаярын адил төрийг гутааж магад."бөгс"Од-д хариуцлага тооц.Төр гэж байгаа л юм бол шүү!!!
Мөнхсайхан нь нас нь хүрсэн юмуу. Энэ хоёр ч тохь суугаагүй савчуур нөхөд дөө