УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭЦА, АТГ-ынхан дансны аргаар мөр олж, мягмар гарагт тодорхой чиг гаргана

НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, “Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг нар ням гарагийн шөнө саатуулагдаад буй.

Тэдний гэрийг 19.00 цагаас хойш нэгжиж шөнийн 00.40 цагт саатуулсан байдаг. Нийгэмд ногоон автобусны гэх хэрэг дээр АТГ, ЭЦА-ныхан хамтарсан баг гаргаж мөрдөж байгаа юм.

АТГ, ЭЦА-ныхан өнгөрсөн бүх хугацааны дансны гүйлгээг нь өнгөрөгч амралтын өдрүүдээр шалгажээ. АТГ-ынхан “дансны аргаар мөр олно” гэдгээ ч амлаж. Мягмар гараг гэхэд тодорхой чиг гарна гэж үзэж буй аж.

Улмаар лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж танилцуулахаар тогтсон чигтэй байна.

Түүнээс өмнө Ерөнхий сайд холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцно гэсний дагуу Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ажлаа өгчихлөө. Одоо НХААГ руу хэр цөмөрч орж чадах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж үлдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button