"Сэлбэ голын эхэнд байшин барьсан айлууд ус бохирдуулсан нь Шадивлан орчмоос ч илэрч байна"

Усны газрын дарга З.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Сэлбэ голын эхийг цэвэрлэсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр дэлхий нийтэд 90 гаруй улс гол, мөрний цэвэрлэгээ хийсэн бөгөөд үүнд Сэлбэ голын эх багтжээ.
Энэ хүрээнд Хандгайтын аманд нэг дор 10 гаруй байшин баригдсан хотхонд шалгалт хийжээ.
Усны газрын дарга З.Батбаяр "Энэ 10 байшин гол дээр баригдсан. Байшин доороо худагтай, худгаас хоёр метрийн зайд бохир цуглуулдаг хоолойтой.
Хотхоны гурван газраас усны шинжилгээ авахад, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, эмгэг төрөгч илэрсэн. Хотхоны оршин суугчид, хүүхдүүд төдийгүй доош байрласан 50 гаруй айлын хүмүүс халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
Энэ айлууд голын ай сав газрын хамгаалалтын бүсийг зөрчиж, байшингаа барьсан.
Мөн дээрх хотхоноос 12 км-ын зайд байх Шадивлангийн гүүрний доорх усыг шинжлэхэд хариу ижил гарсан. Онолын хувьд энэ зайд ус цэвэршсэн байх ёстой ч тэгээгүй байна.
Өөрөөр хэлбэл Хандгайтын эхэнд байгаа айлууд ус бохирдуулагч мөн. Шадивлангаас нян илэрнэ гэдэг бол Нийслэлд Нарны зам, Дунд голын орчмоос бохирдол илэрнэ л гэсэн үг" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 м ээс дотогш байшингуудыг нүүлгэе
Ter baishing n zailuulaachee
Битгий худлаа шаа сда гуай. Чи тэр санзайгийн Голомтын баячцудын үгээр худлаа шаахаа болио. Сэлбэ бол жижигхэн гол, санзай шарга морьтын гол өөр шүү псда