Нийгэм мэдээ

Хүүхэд амиа алдсан Тахилтын замд иргэд нэгдэн хурд сааруулагч хийнэ

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин дайрсан. Тодруулбал, гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмнэлэгт хүргэгдсэн. Сургууль орчмын уг гарц нь хурд сааруулагчгүй. Хэрвээ хурд сааруулагчтай байсан бол бяцхан охин амиа алдахгүй байсан гэж дүгнэцгээсэн.

Тэгвэл 33-р дугаар хороо орчмын нутаг дэвсгэрт дэлгүүр ажиллуулдаг 36 ААН, иргэд нийлж уг зам дээр хурд сааруулагч хийхээр болжээ. Тэд 4 метрийн өргөн, 7 метрийн урттай дөрвөн ширхэг хурд сааруулагч хийх бөгөөд шаардагдах зардлыг дундаасаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл иргэд дэлгүүрийн үйл ажиллагааны чиглэл, том жижгээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийг цуглуулж, 8 сая төгрөг босгож хурд сааруулагчаа хийхэд бэлэн болжээ. Сааруулагч байрлуулах ажлыг бас нэгэн бизнес эрхлэгч хариуцан гүйцэтгэж байгаа юм байна.

Тахилт орчим дэлгүүр ажиллуулдаг эдгээр иргэд бараа, бүтээгдэхүүн үйл ажиллагааны талаар нэгтгэсэн групптэй бөгөөд тухайн осол болсны дараа саналаа нэгтгэснээр өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button