Нийгэм мэдээ
Төв аймгийн Архуст, Баян сум орчмоос үхэр хулгайлсан иргэдийг саатууллаа

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан хоёр этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, 25-50 насны "А" нар нь бүлэглэн энэ оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх 4 тооны үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ЦАГДАА ! ЛУЙВАРЧИД ! ХУЛГАЙЧ НАРТАА ИВЭЭЛТЭЙ ! ХОХИРОГЧ НАРТАЙ СУУДАЛ ӨНЦӨГДСӨН ! ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН НҮҮРИЙГ НЬ ОЛОНД ИЛ БОЛГО !