НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЕГ: “Э” компани хаягдал маслыг бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй

Өнөөдөр өглөө /2023.10.12/ нийслэлд үл мэдэгдэх эвгүй үнэр тархсан мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Улмаар Онцгой байдлын байгууллагынхан ажиллаж эхэлсэн билээ.

Улмаар орой 17.00 цагт мэдээлэл хийхдээ Улиастай, Дүнжингарав, Их Монгол хороолол, 100 айл, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Хархорин гэсэн газруудаас 230 дуудлага ирсэн. Онцолж “Очир Дагинас” ХХК, Хонхор дахь “Сод Монгол” колнк дээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

“Очир дагинас” ХХК-д өдрийн 13.30 цагаас оройны 20.30 хүртэл бүтэн долоон цаг тасралтгүй ажилласан. Цагдаагийн алба хаагчдаас гадна, шүүх шинжилгээ, тагнуулынхан ажилласан билээ. Улмаар мэдээлэл өгөлгүй тарж явцгаасан.

Гэвч орой ЦЕГ албан ёсны цахим хуудсаараа аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт асгасан байж болзошгүй өөр нэг үйлдлийг илрүүлсэн тухай мэдээлэл нийтлэв.

Тухайн нийтлэлд, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button