УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өргөдлөө өгсөн П.Сайнзоригийг ТНБД-аас чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Учир нь тэрбээр Хотын даргын нэгдүгээр орлогч буюу Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор томилогдож байгаа билээ.
Түүнийг 2022 оны нэгдүгээр сард ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байв. Хууль зүйн салбарт 11 гаруй жил ажиллаад байв.
Түүний АТГ-т 2022 онд гаргасан ХОМ-ийг танилцуулж байна.
- Өөрийн орлого: 306 сая
- Гэр бүлийн орлого: 23.9 сая
- Орон сууц: 100 сая
- Автомашин: байхгүй
- Мал: 12 саяын үнэ бүхий адуу-4, үхэр-10
- Газар: 24.8 сая
- Хадгаламж: 166 сая
- Зээл: 14.4 сая















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрийн толгойгүй........амьтан
Нямбаатарын төлөө амьдарч байгаа юмуу. Өөрийн толгойгүй далайсан газар нь далдирч явдаг