Нийгэм мэдээ
Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдрийг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэмдэглэж байна

Өнөөдөр /10-р сарын 23/ дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна. Тиймээс энэ өдрийн хүрээнд “Ирвэс хамгаалах сан”, “Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар” Гурван тэс сумын ЗДТГ-тай хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс суманд өдөрлөг зохион байгуулан тэмдэглэж байна.
“Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг 2013 оны 10-р сарын 23-ны өдөр Киргиз улсын нийслэл Бишкек хотод хэлэлцэн баталсан билээ. Тус чуулганаар цоохор ирвэс хамгаалах “Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж байжээ.
Ц.ЭНХЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.