Нийгмийн

Сурагчдын цуглуулсан 300 хавхаар гүемээ дагуулсан ирвэс бүтээжээ

Баруун дөрвөн аймгийн хүүхдүүд амьтны амь аврах зорилгоор анчдын байгальд тавьсан 300 гаруй хавхыг цуглуулан авч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынханд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  гурван жилийн хугацаанд 1600 гаруй хавх цуглуулсан аж. Үүний 300 орчмоор нь Говь-Алтай аймгийн гагнуурч, мужаан О.Бат-Эрдэнэ дөрвөн гүемээ дагуулсан ирвэсийн баримал бүтээжээ.

Хууль бус ан агнууртай тэмцэхэд нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг. Хавх гэдэг хэрэгсэл нь ховордсон, нэн ховор, Улаан номд орсон эсэхийг үл харгалзан амьтны амь хөнөөдөг хэрэгсэл тул хамгийн хөнөөлтэй арга. Үүнийг таслан сэргийлж чадсан гэдгээрээ дээрх арга хэмжээ үр дүнтэй байсан гэж албаны эх сурвалж хэлж байна.

Өмнө нь мөн 2016 онд Ховд аймагт “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-2” аян өрнөж, цуглуулсан хавхнуудыг ашиглан ээжийнхээ хөлийг хавхнаас салгахаар оролдож буй гүемийг урлаж байсан удаатай.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button