Х.Баттулга, С.Баярцогттой адил Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар цаашлаад Х.Нямбаатартай ойр хүмүүсийг ч шалгуулъя

Өчигдөр /2023.11.02/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 400 автобусны хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөн.
Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар энэ долоо хоногийн эхээр 2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн талаар мэдээлсэн. Энэ нь тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах аж. 14 жилийн өмнөн автобус худалдан авалтыг одоо сөхнө гэсэн үг.
Өдгөө ногоон автобусны хэрэгт 25 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Эл 25 дотор улстөрийн хариуцлага хүлээж түгжрэлийн сайд, хотын даргын албан тушаалаас буусан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар багтаж байгаа эсэх нь асар тодорхойгүй. Ямартай ч дандаа дунд шатныхан байгаа гэдэг нь ил. Тиймээс тэднийг яг яллагдагчаар татсан эсэх дээр хуулийн байгууллага тодорхой хариулт өгөх шаардлага бий гэж харагдана.
Нийслэлийн нийтийн тээвэр, автобусны хэргийг эхнээс ухаж Х.Баттулга, С.Баярцогтыг шалгаж эхлэх юм бол нэмээд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар цаашлаад Х.Нямбаатартай ойр хүмүүсийг ч адилхан хамж шалгуулах нь шударга явдал юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш дээ авилгын хэрэгт хугацаа байхгүй байх нь зөв
Сэтгүүлчээ баттулга,баярцогт 2ыг битүүдээ өмөөрчээ,хог новшнуудыг өмөөрөх ганц шалтгаан бий-хэдэн халтар төгрөг хараад сөхрөөд унаагүй байх гэж чамайг өргөмжильэ!
Топ хулгайчууд ч өөр юмаө. Хулгай луйвар болгонд л нэр нь гараад
Күээ энэ Баттулга
Зөв .
Гүй ээ тэгээд л нэгнээр нэгнийг нь үгүйсгээд л хээл хахуулийн хэргүүдээ хаацайлаад эхэлцгээдэг юм
Түй май мөн горьдож ээ чи жэнко хужаа 2 л ш дээ