УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96% нь дэмжив

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 3,262 хүн саналаа өгснөөс 3,122 нь буюу 96% нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой.

Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Доороо машины 2 давхар зогсоолтой дээшээ 3-4 давхар спортын 3-8 заал, мөн давхар бүртээ фитнесийн өрөөтэй орон нутгийн өмчийн барилга өарчихаачээ Нямбаатараа. Тэгээд хүүхэд залуучуудад цагаар түрээслэн өмч эзнээ тэжээнэ гэсэн зарчмаар төлбөртэй үйлчилгээ үзүүлээ.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

нурж унаж дотор нь байсан хүмүүс үхэх вий дээ цэцэрлэгт хүрээлэн болгоод гадаа сууцгаая

Эгэл
Эгэл

Наад шээс ханхалсан балгасаа даруй нураа

Холбоотой мэдээ

Back to top button