Гадаад мэдээДЭЛХИЙ

Португалын Ерөнхий сайд уул уурхайн авлигын хэрэгт холбогдсон тул огцорчээ

Португалын Прокурорын газар мягмар гарагт /2023.11.08/ Ерөнхий сайд Антонио Коста болон түүний засгийн газрын хэд хэдэн гишүүдийг авлига, эрх мэдлээ урвуугаар ашигласан хэргээр шалгаж эхэлжээ.

Тэгвэл Коста энэ мэдэгдэл гарсны дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн байна. 62 настай тэрбээр орон даяар гарсан телевизийн шууд дамжуулалтаар өөрийгөө гэм буруугүй гэсэн ч “Ийм нөхцөл байдалд би огцрох өргөдлөө Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчид барин нь мэдээж” хэмээсэн юм.

Мөн Коста “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаа хүний нэр хүндэд түүний шударга байдал болон сайн үйл хийж байгаад эргэлзэх явдал нийцэхгүй” гэж хэлээд мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Португарлын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуса түүний огцрох хүсэлтийг шууд хүлэн авчээ. Мөн тус удахгүй Парламентыг тарааж, шинэ сонгууль зарлах магадлалтай байгаа аж.

Прокурорууд Португалын Романо болон Барросо уурхайд зөвшөөрөл олгосон талаар мөрдөн байцаалт явуулж 40 гаруй газарт нэгжлэг хийжээ. Мөн Синес хотод устөрөгчөөс эрчим хүч үйлдвэрлэх станц болон дата хадгалах төв барих төслийн зөвшөөрөл олгосон явдлыг шалгаж эхэлсэн байна.

Шүүгч Костагийн Парламетын ажлын албаны дарга, Синес хотын удирдагч Витор Эскариаг баривчлах тушаал гаргажээ. Мөн түүнээс гадна гурван хүнийг улсаас оргон зайлах магадлалтай учир баривчлах тушаал гаргасан гэж Прокурорын газраа мэдээлсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button