Нийгэм мэдээ
Өндөрширээтэд цасны зузаан 80 см болж, 2000 мал хорогдоод байна

Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ныг хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан талдаа 20-30 см, гуу жалгандаа 60-80 см хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүссэн гэдгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зам, гарц гаргах зэргээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохь нь. М�##�аа хүнд зээлээр өгөхгүй яасын больж.