Д.Түвшинсайхан: Ардчилсан хувьсгалын үед чуулгыг байгуулахаар зүтгэсэн гурван эрхэмд талархъя

Улсын филармонийн Морин хуурын чуулгад өнөөдөр /2023.11.14/ "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртээлээ.
Энэ үеэр Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан сэтгэгдлээ илэрхийлэв.
Тэрбээр, “Яг энэ мөчид энэхүү өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, хүндэтгэн залж ирсэн буурлууддаа хэдий тэнгэрт дэвшсэн ч, сэтгэлд минь чимэнд минь хамтдаа эгшиглэх их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдаач Цэндийн Батчулуун багшдаа нийт Монголчуудын талархлыг хамтад нь өргөе.
Монгол түмний нүүдлийн их замд бүтсэн соёлын урлал. Ахуй болон өргөн их уудам талд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан ан амьтны үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлэх болсон уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа. Морин хуур бол түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим.
Тэртээ Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гэж зүтгэсэн их бурхад болох гурван эрхэмд гүн талархал илэрхийлэхийг хүсэж байна” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.