УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Номинчулууны авлига, албан тушаалын хэргийг шүүж, 27 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шүүж, торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал,

  • Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон өгсөн хэ­рэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ.
  • Д.Болдын нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлажээ.
  • С.Батхишигийг 27 сая төгрөгөөр торгох зорчих эрхийг хассан
  • П.Эрдэнээгийн зорчих эрхийг нэг жил хоёр сараар хязгаарлаж, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ.
  • Бусад 10 шүүгдэгчид торгох ял оноожээ.

Хэргийг нэхэн сануулбал, Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-аас 2022.04.27-ны өдөр дайчлан баривчилсан байдаг. Улмаар 2022 оны зургаадугаар сарын 20-нд хилийн хориг тавьж суллаж байв.

Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч гэх мэдээлэл тухайн үед гарсан билээ. Э.Номинчулууныг авлигын болоод албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгах явцад дээрх нэр бүхий хүмүүс “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-20 10:46

Суудлыг нь авахын тулд ял өгдөг монгол жишиг хэзээ устах вэ

Зочин
Зочин
2023-11-20 11:36
Reply to  Зочин

Авилгачинг ялласан юм бишүүү

Зочин
Зочин
2023-11-20 12:25

Ингэж авилгатай тэмцэхгүй ээ шүүгчидээ

Холбоотой мэдээ

Back to top button