"Метроны ТЭЗҮ боловсруулах үүргийг ЗГ-аас анх удаа өглөө. Метро 2028 онд ашиглалтад орно"

Засгийн газар өнөөдөр /2023.11.22/ хуралдаж, гаргасан зарим шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Нийслэл хот олон төрөлт, нийтийн тээврийг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах, аюулгүй хурдан тээвэрлэх их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метроны асуудлыг өнгөрсөн 11-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар үүрэг өглөө. Тодруулбал, ТЭЗҮ боловсруулах, зураг төслийг ойрын хугацаанд яаралтай хийх үүрэг даалгаврыг өглөө. ТЭЗҮ болон зураг төслийн мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Олон улсын тендер зарлаж, шалгаруулна. Үүний дараа барих, ашиглах ажлууд хэрэгжинэ.
Одоогийн урьдчилсан төлөвлөгөөгөөр ирэх оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Харин 2028 онд ашиглалтад орох тооцоотой байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАРАЛТАЙ ГЭЭД БАЙГАА МӨРТЛӨӨ Л ЯРИХ БОЛГОНДОО 1 ЖИЛ ХОЙШЛООД НЭГ Л ХУДЛАА САНАГДААД БАЙГАА
olon jil shaaj bnaa TEZU nereer ni hurtel urgelj husah yum urd ni barag 10 uda hiigdsen TEZU yasiin golognuud mine
Нефтьний үйлдвэрээ түрүүлээд ашиглалтад оруулчихвал түгжирэл аяндаа бууна шүүдээ
Энэ бол үлгэр 5 р цахилгаан станц барих газраа олж чадахгүй 20 жил болж байгаа юм чинь юун метро. Онигоо болно доо хөөрхийс
Сонгуулийн пи ар
ТЭЗҮ нь хийгдсэн бэлэн байгаа . АН ялвал л хийнэ .
МАН хэзээч чадахгүй шүү . Сонгуулийн шоу хийхээ боль .
Ха ха хулгай луйвараар гаршсан хэн бэ гэдгээ харуулсан новшнууд бие биенээ хөөрөгдөөд л
Ямар холын хараатай зөнч сайд вэ, таныгаа шүтэж амьдарьяа, дорноговио орхио хотоос нэр дэвш, бурхан мэт таныгаа ерөнхийлөгч болтол дээш нь татаад өгье.
Shal hudlaa
Худлаа, Худлаа.энэ хулгайч нарт итгэх юм биш. Хулгайч нар юу ч гэж хуцаж чадна ш дээ.