Ц.Даваасүрэн: Малчдад өвлийг давахад нь тусалж байж уулзах нүүртэй болно шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, "Сүүлийн үед хөдөөгийн иргэдийн зүгээс өвөлжилтийг даван туулахад тодорхой арга хэмжээ авч өгөх асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрсэн сумын иргэд малаа нядалсан ч мах хямд, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг авахгүй болчихсон байдалтай байгааг хэлж байгаа.
УИХ-ын зүгээс өвөлжилттэй холбоотой чиглэл Засгийн газарт өгчихмөөр. Өвөлжилт хүндрэх нь тодорхой болчхоод байхад Засгийн газар, УИХ хамтраад урьдчилсан арга хэмжээг авах шаардлагатай.Тухайлбал арьс шир, махыг хэрхэх, өвс тэжээлийн экспортыг хаах, татвар хураамж болон дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэл гаргамаар байна. Өвлийг даван туулахад нь арга хэмжээ авч өгч байж малчидтай уулзах нүүртэй болно. Малын түүхий эд үнэд орохгүй байгаа асуудлыг харж, санхүүгийн нөхцөл байдлыг шийдэх талаар ярилцах хэрэгтэй. Малчид малаа нядлаад байвал махыг нөөцөд худалдаж авах шийдвэрээ гаргаад тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал гуйж очих муу нүүрээ л бодож байх шив дээ.