Нийгэм мэдээ

Азийн бүсийн оюутны программчлалын олимпиадад МУИС-ийн баг мөнгөн медаль хүртлээ

Макао улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиадад МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай NUM-TCHT 1-р баг Монгол улсаа төлөөлөн оролцож программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал тус олимпиадад 63 их, дээд сургууль, коллежийн, нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсоор 82 багийн дунд шалгаруулалтыг явуулж, багуудын илгээсэн бодолтуудыг өндөр хяналтын доор буюу камер, дэлгэцийн бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгаж дүнгээ гаргасан байна.

Мөн Г.Багаболд дасгалжуулагчийн бэлдсэн NUM-JBKH баг энэ оны 1-р сард Хонконгт болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн ба нэг жилийн хугацаанд МУИС-ийн 2 баг ийнхүү олон улсын тэмцээнд амжилт үзүүлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе манайхан мундаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button