УЛС ТӨР

Ардчилсан залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчтэй болно

Өнөөдөр /2023.12.07/ Ардчилсан намын бүлэг хуралдаж, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Х.Болор-Эрдэнэ: “2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх  Ардчилсан залуучуудын холбооны ээлжит долоодугаар чуулган болохоор товлогдсон.

Энэ удаагийн чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгож батламжилна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон нэр дэвших хүсэл сонирхолтой ардчилсан намын 39 хүртэлх насны залуучуудыг нээлттэй байдлаар бүртгэж байна. Улмаар энэ сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж,  бодлогын мэтгэлцээнүүдийг өрнүүлж, тэдний үзэл бодлыг олон нийт болон мандатын эрхтэй гишүүддээ хүргэх юм.

Энэхүү үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарлаа хандуулж, ирээдүйн ардчилсан намын түүчээ болох залуучуудын бодол санаа, мөрийн хөтөлбөр болон хүсэл эрмэлзлэлийг сурвалжлан оролцохыг хүсье. Энэ удаагийн Ардчилсан залуучуудын холбооны сонгууль нь цэнхэр тугтай, зүрх  сэтгэлдээ ардчилсан үзэл санааг тээсэн, оюун бодолдоо эх орныхоо хөгжил дэвшлийг зурагласан залуучуудын шударга ёсзүйтэй өрсөлдөөн байх болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оршин суугч
Оршин суугч
2023-12-07 17:39

Авилгачдын болон олтгархиын үр могой л битгий төрөөсэй

Зочин
Зочин
2023-12-07 18:13

Ла ла

Холбоотой мэдээ

Back to top button