Нийгэм мэдээ

Зургаан тооны хар сүүлт агнаж, ачиж яваад баригджээ

Экологийн цагдаагийн албанаас "Ховор" амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д багтсан зургаан тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн "М" нь зургаан хар сүүлт зээр агнаж, тээвэрлэж явжээ.

Мөн Дархан-Уул аймгийн иргэн "Н" нь зохих зөвшөөрөлгүй "Илдэн игүүшин" нэртэй байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан үйлдлийг тус тус илрүүлэн шалгаж байна. 

Тус хэрэгт эрүүгийн хуулийн 24 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button