НИЙГЭМ
Тархиндаа хүнд гэмтэл авсан боксчин Ц.Жамьянбатад хандив цуглуулж байна

Ц.Жамьянбат боксын мэргэжлийн тамирчин бөгөөд энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр БНСУ-д болсон KBS холбооны боксын тэмцээнд оролцох үедээ тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тэрбээр тухайн үед тус улсын Намьянжу хотын Хёндэй эмнэлэгт хүргэгдэж тархи гавлын нээлттэй мэс засал хийлгэсэн ч 29 хоног ухаангүй байсан тухай ар гэрийнхэн нь хэлж буй.
Түүний хувьд одоогийн байдлаар есөн сар гаруй хугацаанд эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хэвтэрт удаан байсан учир бөөрний чулуу үүсэж шээс нь хаагдсан тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж ийнхүү ард түмнээсээ сэтгэлийн хандив өргөхийг гуйлаа.
Ц.Жамьянбатын хагалгааны зардал солонгос мөнгөөр 200 сая вон ажээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.