2024 онд Монголыг сурталчлах үгээр "Go Mongolia"-г яагаад сонгосон бэ

Манай улсын 2023 оны уриа үг "Welcome to Mongolia" байлаа.
Харин ирж буй 2024 онд "MongGOlia, Always Moving" хэмээх брэндийг дэлхийн дахинаа зарлаж, аялал жуулчлалд анхаарна гэж мэдэгдээд байна.
Өөрөөр хэлбэл ирэх жил монголчууд өөрсдийгөө дэлхийд сурталчлах гол түлхүүр үг нь "Go Mongolia" буюу "MonGOlia, Always Moving" байх нь ээ.
Энэ талаар өчигдөр Засгийн газраас зарласан. Тэгвэл чухам "Go Mongolia" гэдэг үгийг яагаад сонгосон бэ.
MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Моngolia гэх үгээ болимоор Mongol geed okey бишүү