УЛС ТӨР
"Зузаан цасыг бодис хайлуулж чаддаггүйг дүүргийн дарга нар ойлгох хэрэгтэй"
Нийслэл Улаанбаатар хотын явган хүний болон автомашины зам мөстөж, халтиргаа үүссэн тул зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй холбогдуулж хотын дарга Х.Нямбаатар дараах зүйлсийг онцлов.
Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээний ажил шилжсэн. Энэ ажил өчигдрийн байдлаар нэлээд жигдэрсэн байна. Бодис зузаан орсон цасыг хайлуулж дийлдэггүй гэдгийг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь давс, бодисоо цацаад хайлангуут нь хусаад дахиж давс, бодисоо цацмаар байна. Ийм дарааллыг мөрдөөгүйгээс болоод Сансрын туннель дээр Баянзүрх дүүргийнхэн алдаа гаргасан. Гулгаа халтиргаан дээр гурван зүйлийг анхаармаар байна.
- Дүүргийн хариуцах нийтийн эзэмшлийн зам талбайн гулгаан дээр давс, бодис цацах ажлыг дүүргийн удирдлагууд хариуцна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина.
- СӨХ-ны мэдлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээнд дүүргүүд, Хот тохижилтын газраас хяналт тавьж, СӨХ-үүдийг торгож, хариуцлагажуулж ажиллана.
- Ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлэх гэрээг ААН-үүдтэй дүүргийн удирдлагууд хийнэ" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай шалгарсан манлай нийслэлчүүдийн гэгээн шүтээн Нямбаатарын амнаас ТОРГОХ гэдгээс өөр үг гархаа больжээ.
Уггарыа мэдрэгчээ өгөөчээ хажуу айлын 5 хүн угаартаад арай л үхсэнгүй
Нямба цас мэдэхгүй шорон л сайн мэднэ мэргэшсэн хүн нздтгазар ганц байхгүй бүгд цавьны өлөн бөөснүүд бөөгнөрсөн газар
Дүүрэгт шилжүүлэх бол дулааны үед буюу бэлтгэл хангах бодомж олгож өгөх ёмтой. Өөрөө хүрздэж байгаад хүрзээ хугалчихаад май чи хүрзэд гэхтэй ижил. Өвлийн ид дундуур гэнэт
Гөлөг минь ажиллаа өөр хүнд энэ Монголоос зайлж үз төгцөг минь
Чи чадахгүй юм шиг байна. Хотоос явахгүй юм уу? Чам шиг “халтар” жаалд хот нүсэрдээд байна.
Nyanbakter s#a chi gargasan erguu shiidveruudee ergen jarj uurchluuchee s#a min..
Tsagaan sar boloh geed ulnii mongolchuud hundhen bhad
Yun torguulia ug geed bgaan
Torguuliin munguur MAN-aa demjih geed bga ymu
цасанбаатар болсноос шоронбаатар болно гэдэг хүн
Торгуульбаатар цасанбаатараа цасаа хайлуулаач ээ зам коток боллоо давс биш хужир цацаад андуураад байгаан биш үү
Нямбаатар даргад хэлэх санал байна.
Английн хот хариуцсан газрын туршлагыг туршиж үзэхийг дамжуулж өгөөч.
Одоо үёд Улаанбаатар хотын цаг агаарын мэдээ сайжирсан . Иймд мэдээгээ сайн нягталж байгаад яг цас орохын өмнөхөн урьдчилж давсаа цацдаг туршлагыг хэрэгжүүлж үз. Цацсан давсан дээр орсон цас маш амархан хайлдаг юм билээ.