Нийгэм мэдээ

Данс андууран шилжүүлсэн 100 сая төгрөгөө буцаан авчээ

Интернет банкаар 100 сая төгрөгийн гүйлгээ хийхдээ данс андуурч шилжүүлжээ.

Дорнод аймгийн цагдаагийн газарт алдаатай гүйлгээ хийсэн тухайгаа мэдэгдэхэд эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Мөнхсоёмбо өргөдлийг түргэн шуурхай шийдвэрлэсэн бөгөөд данс андууран шилжүүлсэн 100 сая төгрөгийг хүлээлгэн өгчээ.

Иргэн цагдаагийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуульд “Хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button