Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-д цочир хүйтрэн, цас их хэмжээгээр орсны улмаас 40 гаруй хүн амь үрэгджээ

АНУ-ын газар нутгуудаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн цочир хүйтэрч, их хэмжээний цас орсон байна. Үүний улмаас Арканзас, Иллинойс, Канзас, Миссисипи, Нью-Йорк, Орегон, Пенсильвани, Теннесси, Висконсин мужид 40 гаруй хүн амь үрэгджээ.Хүчтэй хүйтэрч, хур тунадас орсны улмаас олон зуун мянган айл тоггүй болсон байна. “Power Outage US” сайтаас харвал Мичиган мужид 150 мянга, Орегон болон Висконсин мужид 200 мянга гаруй айл цахилгаангүй болсон юм.
Лхагва гарагт /2024.01.17/ агаарын температур бага зэрэг дээшилсэн ч хүйтний эрч өнөөдрөөс эхлэн АНУ-ын төв болон зүүн бүс нутгаар дахин чангарч, цас орох төлөвтэй байна.



Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.