Top StoriesУлс төрийн мэдээ

Танилц: Х.Нямбаатарын “тэмцэл”-ээр сургууль, цэцэрлэг барихаар салгасан газруудын 2 нь дахин төлөвлөлт, 2 нь хятад хувьцаа эзэмшигчтэй

Нийслэл хотод сургууль цэцэрлэг барихад шаардлагатай газрыг газар эзэмшигчид илүүчилж байна. Уг хүрээнд Эгүүр.мн агентлаг газар илүүчлээд байна гэх компаниудын мэдээллийг энэ удаагийн дата задлангаар танилцуулж байна.

Үүнд нийт 16 байршилд газар хандивласнаас энэ удаагийн дата задлангаар долоон компанийн мэдээллийг дэлгэе.

-БНХАУ-ын иргэн Улаанбаатар хотын А бүсэд эзэмшдэг газраасаа нийслэлд хандивлалаа-

Эхний танилцуулах компани бол "Сүрэг агт" ХХК юм. Тус компани нь анх 2007 оны наймдугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Хувь эзэмшигч өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Guolun Hao байгаа нь доорх дата мэдээллээр баталгаажиж байна. Ингэхдээ хамтран хувь эзэмшдэг байсан "Танан цагаан харш" нэр бүхий компанийг хувь эзэмшлээсээ 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хасалт хийлгэсэн байгаа юм. Гэвч уг компанийн өмчлөгч нь мөн л Guolun Hao байв. Мөн тус компанийн удирдах албан тушаалтнаар Монгол Улсын иргэн Бадамын Зоригт гэж нээлттэй мэдээллийн санд тусгажээ.

Тэгвэл БНХАУ-ын иргэний эзэмшил бүхий "Сүрэг Агт" ХХК нь доорх зурагт харагдаж буй цэнхрээр хүрээлсэн газрын шарласан хэсгийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Хандивласан газрыг доорх зургаас харах боломжтой.


-Барилгын салбартаа манлайлагч мэт боловч хэл ам таталсан "Эко констракшн" ХХК-

"Эко констракшн" ХХК нь Самдан овогтой Баярсайхан, Самдан овогтой Нямдаваа нарын нэр дээр байдаг. Өдгөө 2007 оны долдугаар сард байгуулагдсан ах дүү хоёрын компани аж.

“Эко констракшн” гэх энэ компанийн талаар ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь тэднийг чанаргүй үйл ажиллагаагаа нуухын тулд охин компани байгуулж бусдыг төөрөгдүүлдэг талаар өмнөх жилүүдэд дурдсаар байсан. Хамгийн ойрын жишээг дурдахад тус компани 2018 онд зөвшөөрөлгүй газар буюу, Нийслэлийг үерийн уснаас хамгаалах даланг битүүлж барилга барьсан хэргээр шалгагдаж хэрэг нь хаагдсан байна.

Тус компанийг эзэмшдэг ах дүү хоёр "Эко ирээдүйн хөгжил сан", "Эф Эф Ай Си" зэрэг компанийг одоогоор эзэмшиж байна.

Тэрбээр Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр дээр байрлах газраасаа 5000 м.кв талбайг нийслэлийн өмчид өгч, сургууль барихад нь хандавласан байна.

Хандивласан газрыг доорх зургаас харах боломжтой.

-Гадаад худалдаа явуулдаг компани Алтай хотхонд байршилтай газраа хандивлажээ-

Бидний танилцуулах долоон компанийн хоёр дахь компани нь "Грийтголд" ХХК юм. Тус компани анх 2008 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдаа болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа явуулдаг. Компанийн өмчлөгч нь Батжаргалын Энхцацрал гэх нэр дээр бүртгэлтэй байна.

Тэрбээр БЗД-ийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд доорх зурагт харагдаж буй газраа илүүчилжээ.


-БНХАУ-ын иргэн өөрийн эзэмшлээсээ нийслэлд цэцэрлэгийн газар хандивлажээ-

"Сенчури ленд марк" ХХК нь БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах өөрсдийн эзэмшил бүхий газраасаа цэцэрлэг барих 4000 м.кв газар хандивласан байна. Анх 2007 оны аравдугаар сарын 22-ны өдөр компаниа үүсгэн байгуулж байжээ. Тус компанийн өмчлөгчийг нээлттэй дата өгөгдлөөс шүүхэд Zhu Luyu гэх БНХАУ-ын иргэний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Lin Xu гэх БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэшдэг байжээ. Сүүлд 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр тэрбээр хувь эзэмшлээсээ татгалзсанаар Zhu Luyu тус компанийг ганцаар эзэмших болсон нь доор дата мэдээллээс харагдаж байна.

Эзэмшлийн мэдэллийг доорх дата мэдээллээс харна уу

БЗД-ийн 26 дугаар хороонд байр орон сууц хамгийн өндөр үнэтэй байдаг. Туул голын эх ундаргын баруун хойно байрладаг гэдгээрээ онцлогтой. Хотын төвийн бүсээс хоёр км-ийн зайд байдаг ч цэвэр агаар, иргэдийн соёл зэргээрээ өндөр зэрэглэлийн байршил гэж үнэлэгддэг.

Хандивласан газрын планыг доорх зургаас харна уу


"Материал-Импэкс" ХК нь БГД-ийн 25-р хороонд байрлах бөгөөд сургууль, цэцэрлэг барих 4365 м.кв, 2248 м.кв-ыг нийслэлийн өмчид өгчээ. Анх 2006 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан компани байна.

Залруулга мэдээлэл: "Материал-Импекс" нь нээлттэй хувьцаат компани бөгөөд 1400 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Харин Opendatalab.mn сайтаас тус компанийн бүртгэлийг үзэхэд Chen Hua хэмээх хятад иргэн хамтран эзэмшигчээр бүртгэлтэй гэж гарсан. Үүнийг өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл "Материал-Импекс" ХК нь энэхүү мэдээлэл нь алдаатай, компанийг Chen Hua нэртэй иргэн хамтран эзэмшдэггүй талаар нэмэлт мэдээлэл өгсөн юм. Компанийн 1400 гаруй хувьцаа эзэмшигч дотор орон, орны хүмүүс бий аж.

Түүнчлэн "Материал-Импекс" ХК нь 1957 онд "Техник туслалцааны бааз" нэртэйгээр үүсгэн байгуулагдсан, 67 жилийн түүхтэй үндэсний компани юм.

Тус компани БГД-ийн 25-р хороонд байрлах хоёр газар нь нийт 6613 м.квадрат. Энэ нь анх сургууль, цэцэрлэг барих зориулалт бүхий төлөвлөлттэй байсан бөгөөд харин компани барих уу, Нийслэл барих уу гэдэг асуудалд зөвшилцөж ирсэн юм байна. Улмаар өдгөө тус газарт Нийслэл өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихаар тохиролцож буй аж.



Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа газар нь дахин төлөвлөлт болон хувь хүний газар юм. Тодруубал, Иргэн Б.Түшиг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн эзэмшлийн 1500 м.кв газрыг нийслэлийн эзэмшилд өгч, цэцэрлэг барихад нь хандивласан байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
69 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2 сар 28, 2024 08:43

яахаараа хятад хүн монголд газар өмчлөлдийн завхар�##�

Зочин
Зочин
2 сар 28, 2024 09:09

хятадын компанийн мэдэлд яагаад очсонг ш�##�гаач дээ хотод чинь монгол хүний нэр дээр газар �##�га байна шүү дээ өмчлөгчөөр тогтоогдсон газруудыг бүгдийг хүчингүй болгооч дээ сүүлдээ монгол хүн хөөгдөх болсон банйа

Зочин
Зочин
2 сар 28, 2024 09:11

монголчууд эхэлээд нэр дээрээ аваад дараа нь хэдэн төгрөг аваад зарчихсан болох нь харагдаж байна

зочин
зочин
2 сар 28, 2024 09:51

дотор хүнд газар авч өгөөд та нар дараа нь амиараа төлөх болно доо маанаг Монгол дарга нар иргэдээ

Зочин
Зочин
2 сар 28, 2024 10:05

Mongol ulsiin baij baigaa carai ene avilagaasaa salaagui cagt ehner huuhdee hudaldah uldlee shuuh cagdaa porkoroor huchnii baiguulga ylzarch duuschee

Зочин
Зочин
2 сар 28, 2024 10:05

Харийнхан илүү сэтгэлтэй байхшив. За Сумъяа, Аса, Сүхбат нар аа. Үлгэр жишээ үзүүлэх цаг болсон байх аа. Хандивлаад байж дээ.

Ухаан муут
Ухаан муут
2 сар 28, 2024 11:18

Ер нь Хятадууд ХЯТАДДАА л газраа эзэмшдэг юм байгаа биз. Хар хятадуудын эзэмшиж байгаа бүх газрыг цуц�##�ж хураа! Монгол хүн 0.7 га-гаа эзэмшиж чадахгүй байхад! Хэрвээ монгол хүн газар аваад Хятадад хэдэн төгрөгөөр зарсан байв�##� тэр Монголын газар эзэмших өмчлөх эрхийг нь хас. Монголын газар нутаг гаднынханд зарагдах ёсгүй учраас...Монгол нь Монголдоо зарна уу бэлэглэнэ үү тэр хамаагүй!

Зочин
Зочин
3 сар 2, 2024 09:21

Зөв шүү

Үл таалагч
Үл таалагч
2 сар 28, 2024 11:22

Зарим нэг монголчууд мөнгө л олж бв�##� эх нутгаа худ�##�дах нь энүүхэнд болсон бололтой. Энэ янзаараа нэг монгол нь хямд үнээр аваад цаашаа монгол бна уу хятад бна уу хамаагүй гадныханд үнэ хүргэж зардаг байх нь... Тэр Дорнод аймгаа хар л даа. Аль хэдийн хятадын мэдэлд оччихсон бололтой. Бид нутгаараа байг�##�ийн сайхныг харах гэтэл хятадууд манай нутаг гээд бгаа нь газар нутаг харийнханд оччихсон юм биш үү??? Аль байршил сайтай газрыг томчууд өөрсдөө авч хаша�##�ж ордон нтр-г босгоод жирийн иргэнд гуу ж�##�га, хад асгатай газрыг өгч бгаа нь зөв үү??? Харахад адилхан л монгол хүн бгаа биз дээ. Аль эсвэл хахууль өгч баримт бичгээ авах юм уу???

Зочин
Зочин
2 сар 28, 2024 11:40

Хятад хүн монголын газраас монголд газар хандивладаг гоё юм аа.

дэлгэр
дэлгэр
2 сар 28, 2024 11:41

ХЯТАДУУД ГАЗРЫГ МААНЬ АВААД НҮҮЖ ЧАДАХГҮЙ ШД. ДУРТАЙ ЦАГТАА ТӨРИЙН ӨМЧ ЮМ ЧИНЬ АВЧИХНА.
ХАРИН ИНГЭЭД БОЛОВСРОЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГ УГААСАА ХЯТАДЫН БОДЛОГО БОЛОВСРОЛД МАШ ИХ АНХААРЧ БАЙГАА. БАЯРЛАЛАА Л ГЭЖ ХЭЛ.

Zochin
Zochin
2 сар 28, 2024 11:55

Хятадын нийслэл Бээжин хотын төв хэсэгт байрлах газраа гадны компанид зарсан нөхрийг цаазаар аваад газрыг нь хурааж авсөн гэж сонсож байсан юм байна

Зочин
Зочин
2 сар 28, 2024 12:03

Хэний юмыг хэнд хандивлаад байгаа нь ойлгомжгүй байна.

ган
ган
2 сар 28, 2024 12:27

Эзэмшиж буй газар, ашиглаж буй газар, өмчилсөн газар гэдэг чинь хоорондоо их ялгаатай. Үүнийг сайн ялгаж с�##�гаж бичсэн нь дээр. Хэрэв гадаадын иргэн өмчилсөн газраасаа гээд гараад ирвэл асууд�##� мөн.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 13:16

Хятадууд eр нь газрыг эзэлчихсэн юм байна дө

Зочин
Зочин
2 сар 28, 2024 13:31

Gazriin naimaachin M.Enkhbold amid uu? Ali shorond bgaa ve?

Иргэн
Иргэн
2 сар 28, 2024 14:19

Сэтгүүлч гуай,
Газар эзэмших, өмчлөх, ашиглах гэдэг 3 өөр ухагдахуун. Та өмчлөх, эзэмших гэж юуг хэлдэг болохыг ялгаж с�##�гаж сайн ойлгоод олон нийтэд зөв мэдээлэл өгч бай! Тэр хят�##�ууд манай газрын өмчлөгч болсон бол хууль зөрчсөн байх тул улс газраа хурааж авах ёстой шүү!

зочин
зочин
2 сар 28, 2024 14:39

Миний Монголын Газар Шорооноос Бурхан Гуйсан ч Бүү Өг

Зочин
Зочин
2 сар 28, 2024 15:02

монгол улсын иргнэ нь хүссэн газартаа эзэмших болон өмчлөх, эсвэл ашиг�##�х эрхгүй байхад яахаараа хятадууд дуртай гакзараа гзар авч эргээд Монол улс тэр газрыг нь хандив нэрээр авч байдаг юм бэ!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2 сар 28, 2024 15:28

Хятад хүн буцаагаад хотод хандивлагч гэждээ төр засаг газрын хууль гэж бна уу энэ улсад

Ард
Ард
2 сар 28, 2024 17:20

Яахаараа Төр нь хувийн компниас газар гуйж явах гэж? Тохиромжтой газраа шууд аваад явах ёстой.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 17:29

Surguuli tsetserleg barixiig eserguitsej baina. Oron suutsni xalaalt, xaluun usiig baixgui bolgood shine barisan tsetserleg, surguuli, urgutgul ruu ni ugch baigaa geed medrelteed xutsaad baidag yum. Orshin suugchdiin tav tuxiig aldagduulj surguuli tsetserleg barix xereggui. Barival orshin suugchdad xor uchruulaxguigeer tsetsegleg, surguuli, urgutguliin dulaan, xaluun ysiig ni shiid. Bitgii xymyysiin xalaalt, xaluun usiig avaad naaduuldaa uguud bai. Teneguud. Durgui xurch baina

Зочин
Зочин
2 сар 28, 2024 17:57

Хятадууд Монголын ихэнх газрыг эзэмшдэг. Бүгдийн цуц�##�ж,хөөж гаргах хэрэгтэй. Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой.

Irgen
Irgen
2 сар 28, 2024 19:36

Novshiin hujaanuud haa saigui chigjejee
O. 7 goo avch chadahgui bhad
MAN aas neg musun salahgui bol uls, eh oron maani suirlee ard tumeen

Зочин
Зочин
2 сар 28, 2024 19:46

юу гн үү, хятад хүн газраасаа илүүчиллээ гн үү. Энэ чинь юу болоод бн аа. Яахаараа хятад хүний өмч болдог. Тэгээд тэрийгээ бид нарт илүүчилж байдаг билээ. Шууд хурааж аваад сурггуль цэцэрлэг барих ёстой юм биш үү. Монголд хятадууд газар эзэмшчээд тэрнээсээ илүүчилнэ гэдгийг ойлгодоггүй ээ хмм

ИРГЭН
ИРГЭН
2 сар 28, 2024 20:17

Энийг чинь одоо юү гэж ойлгох юм бэ Өөрийнхөө эх орны нийслэлийн нутаг дэвсгэрт цэцэрлэг барих газрыг гадаадынханы эзэмшилээс хандиваар авна гэж ... ?!

Зочин
Зочин
2 сар 28, 2024 20:18

Хятадын газар гэж юу байдаг юм.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 20:46

Зориул�##�таараа хэрэгжээсэй гэе дээ

Зочин
Зочин
2 сар 28, 2024 21:32

Хотын эзэмшилд байсан газрыг хууль бусаар авчихаад одоо сайн хүний дүр эсгэж буцааж өглөө гэж битгий жүжиг тоглоцгоо . Хот гуйх биш шууд авах ёстой. Хотын дарга минь ажлаа шударга хий ,төмөр нүүр харуулах юман дээр битгий царай �##�д

Зочин
Зочин
2 сар 28, 2024 21:33

Хандлаад байх даа яахав дээ энэ хүмүүс газар хаанаас аваад ирсэн юм бэ

Зочин
Зочин
2 сар 28, 2024 21:38

Миний хөгшөөн нээх сүрхий хүн болох гээд хэрэггүй ээ зүгээр Монголын төрөөс �######�ж үз ац минь

Soeombo
Soeombo
2 сар 28, 2024 23:50

Yahaaraa mgl iin ter tusmaa ub hotod hyatad hun gazar ezemsheed tegeed butsaagaad niisleld gazar handivlalaa ch geh shig zugeer gazraa shuud l huraaj avaachee

Овунцэцэг
Овунцэцэг
2 сар 29, 2024 01:31

Газар хандивоана гэдгийг ойлгохгүй байна монгол хүн ноогдол газраа авч чадахгүй байхад хужаа гаүар эзэмшээд ханливлаад байдаг сонин байна

Чмн
Чмн
2 сар 29, 2024 04:25

Хятадуудын дэмжлэгийг сайн авдаг дарга юм.

Иргэн
Иргэн
2 сар 29, 2024 05:19

Газраа өгсөн хүмүүст болон нийслэлийн удирдлагад баярл�##�аа.

Энхболд.х
Энхболд.х
2 сар 29, 2024 06:23

Хятад хүн болон харь гадаадынхүн УБ хтд өөрийнх нь эзэмшлийн газрыг өөрт нь өгч байдаг.Хэ,хэ.Нэг т�##�дддаа инээдэм,нөгөө т�##�даа дэндүү гутамшигтай юмааа.Хотын Төв газруудаас эзэлчихсэн байна шүү дээ.
Энэ Монгол гүрнийг ерөөсөө идээд дуусгасан байна шүү.Олигтйхон зөв,уха�##�аг шийдвэр гаргаж,газар олгосон хүмүүс тээ арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлөө.

Энхболд.х
Энхболд.х
2 сар 29, 2024 06:27

Газраа �##�даад дууслаа.Хөдөө яг амьдаръя гэж байгаа хүмүүстээ сэтгэл харамгүй өрх бүрт 0.3 га газар өг.3000м.кв.Харин газар аваад худ�##�дах,эсвэл 2 жилийн дотор ашиглахгүй бол хурааж авах гэрээ хийх ёстой.

Уншигч
Уншигч
2 сар 29, 2024 07:10

Газар өмчлөл, эзэмшигч нарын т�##�аар хотын бүх дүүргийн газрын �##�банаас жагса�##�тыг гаргуулж газар нь бодит байдлаар тулг�##�т хэмжилт хийж цэгцлэлт хиймээр юм. Үүнийг компанит ажил болгох хэрэгтэй. Энэ 5 Ш ажиллагаандаа хамруулж сонгуулиас өмнө дүнг гаргамаар бн

Зочин
Зочин
2 сар 29, 2024 07:55

Үндсэн хуульд газар болон газрын доорхи зөвхөн ард түмний өмч гэдэг биш билүү гадны хүмүүс яаж яваад манай газрыг өмчлөөд байгааг ш�##�гаж шийдэх сэтгэл зүрхтэй хүн �##�га уу

Цээгий
Цээгий
2 сар 29, 2024 08:03

Газрын наймаачидаа илрүүл

Зочин
Зочин
2 сар 29, 2024 08:14

Монголчуудаас, Тайгам �##�тайгаас дээр юмаа хятадууд. Тайгам �##�тайг �######�уул

Зочи
Зочи
2 сар 29, 2024 08:31

Хятадын эрлийз хурлийзууд биш цэвэр хядадууд нь Улаан баатар хотын зүрхнд нь газар эзэмшдэг
3 нь нэр гарч өар хэд чбайгаа юм улиад байсан
Чононцорууд яасан бэ хоншоорлуугаа татуулсануу
Дуугараачээ

Zochin
Zochin
2 сар 29, 2024 09:10

Eguur.mn unen zuv yum bichmeer yum . Humuusiig hudlaa yumaar turhirch bgaa n tsaanaa yamar sanaa aguulaad bdgiin be????

Баагий
Баагий
2 сар 29, 2024 10:48

Хятад хүн Монголын газарт үнэн эзэн суужээ.Энэ газруудыг яаж хэнээс хэдээр авсан болоо.БҮх эрхийн цуц�##�ж төр мэдэлдээ авах ёстой.Шүүхдээд авилга өгсөн хүнээ ил болгож нэрлээд тэр луйварчин.нутгаа зарсан хулгайчаас олж авна бизээ.

Ганаа
Ганаа
2 сар 29, 2024 11:36

НЯМБААТАРТ БАЯР ХҮРГЬЕ ИЙМ ДАРГАТАЙ БОЛДОГ ХОТЫН ИРГЭД АЗТАЙ ЮМАА

Сонин
Сонин
2 сар 29, 2024 11:55

Даанч харамсмаар юм даа ???? ард иргэд нь �##�гын чинээ газраа өмчилж чадахгүй байхад хэдэн арван гагаар гадныхан авчих юм. Ойлгох ухаан хайрлаач төрийн уха�##�аг түшээд минь ???? хэлэх үг ч олдохгүй байна даа ????????????

Mgl
Mgl
2 сар 29, 2024 13:35

Ene yu blood bnaa . Bid 20 Jil amidarsan hashaandaa ezemshih erh olj abch chadahgvi bna shvv dee. Nymbaatar darga aa!

Зочин
Зочин
2 сар 29, 2024 17:18

МАН шүү дээ хятад эзэнтэй нам

Зочин
Зочин
2 сар 29, 2024 19:13

Хятад хүнд газар зарахыг хорьдоггүй гэхээр бөөн авилга юм бн

Зочин
Зочин
2 сар 29, 2024 21:01

Сайн байна

Зочин
Зочин
2 сар 29, 2024 21:10

Юу вээ.Хэн нь тийм том газар авч бу�####�д бэлэглээд хэн нь 0.07 ч бдаг байнаа.Ер нь энэ том газартай аж ахуй нэгжүүдийн газраас нь ард түмэнд эзэмшүүл.Том газар авч дэлгүүр мэтийн үйлчилгэа явуулдаг хүмүүстэй хамтран эзэмшигч болгож хувь хүртээеэ.

Холбоотой мэдээ

Back to top button