Нийгэм мэдээ

Бээжинд 16 метр өндөр 144 баганан ой бүхий номын сан нээгдлээ

Бээжингийн төвөөс холгүй, зүүн урд дүүрэг Тонжод нэгэн гоёмсог номын сан үүдээ нийтэд нээв. Бээжингийн номын сан (Beijing Library) 2023 оны дундуур баригдаж дууссан бөгөөд олон нийтэд үйлчилдэг болоод хоёр сар гаруй болж байна. Хятадын Засгийн газар тус номын сангийн барилга болон гадар, дотор засал чимэглэлийн ажлыг театр, музей, нийтийн номын сангийн зураг төслийг дагнаж боловсруулдаг Норвегийн архитектурын Snøhetta пүүсэд 2018 онд захиалга өгч, маш хээнцэр гоёмсог дүр төрхтэйгөөр бариулсан байна.

Номын сангийн аварга том дээврийг дотор болон гаднаас нь дал модыг санагдуулам 16 метр өндөр 144 багана тулсан нь “Эрдмийн ой”-г бэлгэдэхийн сацуу барилгыг онц сүрлэг үзэмжтэй харагдуулах ажээ. Номын сангийн голд орших саруулхан танхим нь хүмүүс ном уншихын зэрэгцээ чөлөөтэй уулзаж ярилцах нийтийн орон зай юм. Архитектурчид тус танхимыг намхан дов толгод, тэнгэр баганадсан модоор хүрээлэгдсэн нарийн хөндийг төсөөлөн бүтээсэн бөгөөд аварга хэмжээгээрээ одоо хэдий нь Гиннесийн номд бүртгэгджээ.

Номын сангийн хонгилд нийт найман сая нэгж ном агуулах, зөөвөрлөх хүчин чадал бүхий Automated Storage and Retrieval Systems (ASRS) төхөөрөмжийг суурилуулсан ба захиалга авсан робот машин ямар ч номыг 15 минутын дотор уншигчийн өмнө тавина. Номын сан нь уншлагын танхимаас гадна үзэсгэлэн, театр, хурал зөвлөгөөн, ном сэргээн засварлах лаборатори бүхий Бээжин хотын соёл урлагийн томоохон төв болох юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний номын сан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 29, 2024 18:01

Манай МАНгасууд номын санг хэдэн жил барьж байгаа билээ дээ???

Зочин өндөр настан
Зочин өндөр настан
2 сар 29, 2024 21:51

ХЯТАД ЯМАР ГАЙХАЛТАЙ САЙХНЫГ БҮТЭЭСЭН БАЙНА ВЭ ... угаас л агуу ард түмэн юм даа .

Аги
Аги
3 сар 1, 2024 19:23

Китад агуу үндэстэн дээ. Монгол дугай бсн н дээр кккк

Холбоотой мэдээ

Back to top button