Нийгэм мэдээ

МУИС номын сандаа оюунтнуудыг цагаар ажиллуулж, цалинжуулж эхэллээ

Монгол Улсын их сургууль оюутнуудыг номын сандаа цагаар ажиллуулж, хичээлийн бус цагаараа бие даалтаа хийнгээ цалин авах боломж бүрдсэн байна.

Тодруулбал, оюутнууд номын сангийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг 11.00-17.00 цагт ажиллаж, уншигчдад хэрэгтэй номоо олоход туслах, шүүх, онлайн номын сан ашиглах талаар заавар, зөвлөгөө өгөх, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг ажил хийнэ.

Түүнчлэн сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт, хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангахад анхаарах, ном сэлбэн засахад туслах бөгөөд одоогоор хоёр оюутан уг ажилд оржээ.

Цаашид цагаар ажиллах оюутны тоог нэмэгдүүлэх аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ёстой зөв байна даа үндэсний номын сан ч гэсэн оюутнуудыг цагаар ажиллуулах л хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button