Нийгэм мэдээ
Оргосон хоригдлыг өнгөрсөн шөнө Хэрлэн гүүр орчмоос баривчилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хоёр хоригдол галчаар ажиллаж байхдаа оргосон.
Тэдний нэгийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан. Харин эрэн сурвалжилж эхэлсэн хоригдол Г-г 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө олж баривчиллаа гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Б.Г-г Хэрлэнгийн гүүрний орчмоос 02:00 цагийн үед олжээ.
Тухайн хоригдол 2022 оны гуравдугаар сарын 23-нд малын хулгай хэргээр гурван жилийн хорих ял сонссон. Өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан ажээ.
Ташрамд дурьдахад, 427 нь нээлттэй, хаалттай хоёр төрлийн дэглэмтэй хорих анги юм.
Б.ХАШ-ИЛД





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малын хулгайчын нүүрийг харуулж болдоггүй, Бадамжунайг элдэвлэж болдог уу
Гадаадын улс орнууд гэмт хэрэг хийсэн хүнийг царай зүстэй нь бичлэгтэй зурагтай нь олон түмэнд анхааруулж мэдээлдэг, манайх гэж нууцын ажилтан шиг нүүр цараыг нь харуулахгүй овог нэрний эхний үсгээр мэдээллэнэ, хулгайч л бол хулгайч ш дээ, хэзээ ч засрахгүй.
ЭНЭ ХОЁР ЧИНЬ ШААЛ ӨӨР СУБЬЕКТ ТЭНЭГЭЭ ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л НЭГ МУУ БОЛОВСРОЛГҮЙ МАЛ ХУЛГАЙЛААД ЛЭЭКСУС 570 АВЧ УНААД ҮНЭТЭЙ ХҮҮХЭНТЭЙ ЗАГАС НААДУУЛНА ГЭЖ ШААЛ ДАЛИЙ ЮМ БОДОЖ ЯВСАН УСАН ТЭНЭГ ЭРГҮҮ.ХАРИН ЖУ ВАН БОЛОХООР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ УЛСААСАА ХУЛГАЙЛЖ ГАДААДАД ГАРЧ ЗУГАТААГААД ЯВСАН МАШ АЙМШИГТАЙ ТОМ ГЭМТ ХЭРЭГТЭН ХЭРВЭЭ ЭНЭ ЖУ ВАН ГЭДЭГ ХУЛГАЙЧИЙГ УХВАЛ ИХ ЮМ НАРНА ГЭХДЭЭ ЭНЭНИЙ АРД АСАР ОЛОН ЗӨВЛӨХ ХУЛГАЙЧ УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНИЙХЭН БАЙГАА УЧРААС ЦАГААН САРЫН ӨМНӨ ДААЛТ НЭРТЭЙ ЗАВХРАЛААР СУЛЛАСАН.ХАРИН ЭНЭ ТЭНЭГ МАЛЫН ХУЛГАЙЧ ЭНЭ МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧИЙН ДЭРГЭД МАШ ЖИЖИГХЭН ХУУРС ТЭНЭГТЭЭД ОРГООД ХААЧИХ ГЭЖААГАН ЖУГ ДУУРИАГААД ГАДАГШАА ГАРАХЫГ ЗАВДАА ЮУ? ТЭНЭГЭЭ ЧИ ОДОО ЯЛ НЭМҮҮЛНЭ ЖУ ВАНГ БОЛ ШАГНАНА ГОЛ ЯЛГАА НЬ ЭНЭ БАЙНА АХИН БИТГИЙ ОРГООРОЙ МУДАКАА
ХАЖУУД НЬ ХАНХЭНТИЙ НАЛАЙЖ БАЙХАД 3 ХОНОЛГҮЙ БАРИГДАЖ БАЙДАГ ӨӨДГҮЙ МУУ ЭР ЮМДАА
yanadaa ene zaluu , uchir baigaa baihoo