Ховдын Мянгад сумаас зэрлэг гахай агнан тээвэрлэж яваад баригджээ

Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн хэргүүдийн мэдээллийг нийтэллээ.
Ингэхдээ мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно хэмээн тайлбарлалаа.
Тус хэргүүдээс онцолбол, иргэн Б.Б нь Ховд аймаг Мянгад сум Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон нэг тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулжээ.
Мөн Хөвсгөл аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрээс 6, Төв, Дорнод аймгаас тус бүр нэг хулгайгаар мод бэлтгэсэн хэргийг тус тус илрүүлэн экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргүүдийг тус тус шалгаж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэн ажиллажээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.