Нийгэм мэдээ

М.Бадарчийн өргөдөлтэй холбоотой хуралдааныг олны өмнө нээлттэй хийнэ

Улсын Арслан М.Бадарчийн спортын арбитрын маргааныг нээлттэйгээр шийдвэрлэхээр болно гэж Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн төвөөс мэдээллээ.

Тодруулбал, М.Бадарчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тус арбитрын хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжийг хангах хүсэлтийг холбогдох газрууд гаргасан. Тэгэхээр уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь энэ юм.

Гэхдээ хувь хүний болон төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүргийн хүрээнд хэсэгчлэн хаалттай горимд шилжих шаардлага бий аж. Хуралдааныг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэмэлтээр гарах зардлыг хүсэлт гаргасан тал төлөх аж.

Асуудлыг сануулахад, улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан байдаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-14 16:44

ӨӨ ЭНЭ НЭГ МАНГАР БАЦААНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЧЭЭ ЮУН ДОПИНГ ЖААХАН ВИТАМИН ЧААСАН ГЭЭД Л ХЭЛЭЭЧ ЯАДЫН ХҮЧ ТАМИРЫН БЭЛТГЭЛ ХИЙГЭЭД БООВ БОСОХГҮЙ БОЛОХООР НЬ БООВ БОСГОДОГ ЭМ УУСАН ГЭЭЧ ТЭНЭГТЭЭД Л ЯВААД БАЙХЫН

Зочин
Зочин
2024-03-14 18:02

Хөгийн бацаан

Дорж
Дорж
2024-03-14 18:49

Ичээч шаараа

Зочин
Зочин
2024-03-15 07:00

Яах аргагүй допинг чаачаа л мэлзээд байдаг, яах ч аргагүйл тэнэг хар ха лх юмдаа !

Галаа
Галаа
2024-03-15 13:17

Ичдэггүй шаар...

Зочин
Зочин
2024-03-17 08:27

Хатанбаатар гэдэг шунахай луйварчин х�##�хын сайхан з�##�уусын нэр төр хувь заяагаар тоглож авилга авдаг байснаас болж олон эрчүүд хохирсоны нэг нь Бадарч. Үнэн үнэнээрээ үлдэж Бадарч хүү ялна.

Зочин
Зочин
2024-03-21 23:58

Илэрсэн.Монгол төрийг, ард түмнийг хуурсан.Гэхдээ барилдана гэсэн үг юм биздээ.Арай жудаггүй юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button