Улс төрийн мэдээ

Трафигурагийн тэтгэврийн зээл тэглэлтэд оролцсон оффтейк гэрээ бүрэн төлөгдөж, Т.Мөнхбаяр 27 саяар "өршөөгджээ"

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хоршлоор, 2020 оны сонгуульт жил ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох зориулалтаар нийт 911 тэрбумыг "Салхит"-д түшиглэн босгож байв. Ахмадууд тэтгэврийн зээлээ төлүүлээд, бөөн баяр үлдсэн. Харин арилжааны явцад "Салхит"-д түшиглэн бонд босгох ажилд үнэт цаасны төлөлтийг банкнуудад төлөх зорилгоор 50 сая ам.долларын оффтейк гэрээг "Трафигура" ҮДК-тай байгуулсан анхаарал татдаг.

Уг хэлцлийг Баянхонгор аймагт иргэдийг нэгдсэн сүлжээнд оруулах байдлаар гар аргаар алт олборлуулан, тодорхой хувь авах байдлаар мөнгөжсөн түүхтэй Т.Мөнхбаяр ахалж, сүүлийн жилүүдэд улс төр, бизнесийн хүрээнийхэн дотор битүү яригдсаар буй "Трафигура"-гийн монгол дахь төлөөлөгч Э.Жононбаяртай хийсэн байдаг.

Хувийн бизнесийнх нь мөнгөн эх үүсвэрүүд нь анхаарал татсаар ирсэн эл хоёр хачин жигтэй эрхмийн байгуулсан оффтейк гэрээний хүрээнд "Салхит"-ын мөнгөний орд баяжмалаа нэгэн үес Трафигурагийн өрөнд ачуулж байв. Тэгвэл эл процесс чухам хэрхсэн талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна.


-"Эрдэнэс Силвер Ресурс" Трафигурад өрөө төлж дуусгажээ-

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагдсан. 

“Салхит”-ын мөнгөний ордод УИХ-ын дарга нь тусгайгийнхныг дагуулан очиж, ажиллагаа явуулаад, авлигын хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус ордтой холбоотой 17 шүүгчийн эрхийг хасаж байв.

Харин “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 2020 онд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж тусгасан дээрх мөнгийг 2023 оны тавдугаар сард бүрэн төлж дууссан гэсэн мэдээлэл байна.

Бид уг асуудлыг 2022 онд "Т.Мөнхбаяр Чалкогийн өрийн загварыг "Салхит"-д үүсгэж, "Трафигура" баяжмалыг нь ҮНЭГҮЙ ачиж байна" хэмээн хөндсөн.

-Авлигын 1.3 тэрбум төгрөгөө төлсөн Т.Мөнхбаярыг 27 саяар торгож өршөөв-

Уг хэлцлийг Э.Жононбаяртай хийсэн Т.Мөнхбаяр нь Баянхонгорын “Риогийн уурхай” /Хүүшийн ам/ нэртэй баян алтны газрыг Г.Энхтайванбаатар, Н.Батмагнай нартай хамтран эзэмшиж, тэндээс нэлээд хөлжсөн хувийн түүхтэй нэгэн.

Харин Салхитын мөнгөний ордын тухайд, тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс очин тусгай хамгаалалтад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер Ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Үүний дараа Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаярыг томилсон байдаг.

Нэгэн үес түүнийг Хөгжлийн банкны зээлдэгчээр нь нийтэд ил мэдээлж, АТГ-аас яллагдагчаар татсан гэж байсан ч асуудал нь замхарсан юм.

Харин үүнээс өөр хэргээр буюу өнгөрөгч оны сүүлээр Т.Мөнхбаярыг эрүүгийн хэргийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас 1 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан хэмээн үзэж, шүүгдэгч түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгосон юм.

Тэгвэл "Трафигура" ба Э.Жононбаяр гэж хэн бэ?

Хуурамч шатахуун хийдэг гэх тодотголтой "Трафигура" компани нь Нидерландаас гаралтай ҮДК бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 110 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог, газрын тос, металл худалдааны чиглэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг байгууллага бөгөөд Монголд мөн газрын тос нийлүүлдэг.

Тус компанийг орос эзэнтэй гэх бөгөөд нефтийн туслах бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг гэх мэдээлэл нэг үе багагүй шуугиан тарьж байлаа. Тэгвэл нефтийн худалдааны "Трафигура" Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн худалдан авагчидтай өр барагдуулах төлөвлөгөөг тохиролцсон бөгөөд энэ нь Монголд ихээхэн хохирол учруулах болно гэж "Bloomberg" өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж, алдагдал нь хэдэн зуун сая долларт хүрч болзошгүй гэсэн байдаг.

Өнгөрсөн онд "Трафигура"-гийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, "Манайх Монголд хэдэн жилийн турш газрын тос, металлын худалдаа хийж байна. Бид хөгжиж буй зах зээл дэх түншүүдийнхээ өрийг амжилттай төлүүлж чадсан туршлага бий. Мөн Монголын газрын тосны бизнестэй холбоотой зарим асуудлыг илрүүлсэн" гэж мэдэгджээ. 

"Трафигура Монголиа" компанийн захирал Э.Жононбаярын тухайд, ОХУ-аас нафта, керосин зэрэг нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татваргүйгээр оруулж ирж улмаар Улаанбаатар хот болон Эрдэнэтэд байрлах хэд хэдэн нууц үйлдвэрүүдэд нэрж хуурамч шатахуун гаргаж авч, зах зээлд нийлүүлдэг хэмээн мэдээлэл цацагдсаар өдийг хүрсэн. Одоогоор Э.Жононбаярын нэр дээр “Аргал ойл”, “Петро хаан”, “Хөрс Ойл” “Коммодити транс” зэрэг 10 гаруй компанийн хувьцаа бий.

Э.Жононбаярын ээж Аргал Ойл ХХК-ийн эзэн Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин одоогоор “Аргал ойл” компанийг эзэмшиж байна. Хардвал, “Аргал ойл” ХХК нь Д.Сумьяабазарыг УУХҮ-ийн сайд байхад байгуулагдсан юм. Түүний ээжийн тухайд улс хамаарал бүхий хүмүүстэй асар том холбоо тогтоосон нэгэн аж.

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-03-21 10:13

ovoo eej umoo

Зочин
Зочин
2024-03-21 11:02

Дотооддоо шатахуун үйлдвэрлэхийг эсэргүүцсэн, бенз иний магнатуудын явуулага байнаа ! Хуурамч шатахуун биш харин ч өөрийн өртөг багатай, хямд шатахуун үйлд вэрлэж байсныг Пүрэвдорж гишүүнээр лоббидож зогс оосон юмаа !

Зочин
Зочин
2024-03-21 12:34

Zochin

Зочин
Зочин
2024-03-21 16:39

Хм, эзэнгүй улс шиг л байх юм даа

Зочин
Зочин
2024-03-21 21:19

Женко хулгайчийн хамсаатнууд бүхий л луйварт оролцсон байх юм аа.

Зочин
Зочин
2024-03-22 11:16

Хаха женког дийлэхгүйэ

Холбоотой мэдээ

Back to top button