Улс төрийн мэдээ

"Буян" Жагаа нэг ч төгрөг зарцуулалгүй сонгуульдаж, С.Жавхлан ₮98.1 саяыг гаргажээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлдэг.

Эндээс Бүгд найрамдах намаас нэр дэвшигч анхаарал татсан эрхмүүд хэдэн төгрөгийн хандив авч, хэдийг нь сонгуудийн сурталчилгаанд зарцуулсныг шүүж харлаа.

Ингэхэд тус намын даргад хэн ч хандив өргөж, тусалж дэмжээгүй бололтой. Учир нь тэрбээр аудитын байгууллагад хүргэсэн тайландаа хандив болон зарцуулсан мөнгөн дүнг бичээгүй байгаа юм. Харин намын даргаараа "нүүр"тахалж баруун аймгуудаар сурталчилгаагаа хийсэн МУГЖ С.Жавхлан 95 сая төгрөгийг сонгуульдаа зарцуулсан байна.

Задалбал, тэрбээр сонгуульдаа 95,1 саяыг зарцуулснаас намаас нь 4,3 сая, өөрөөсөө 28,6 сая, мөнгөн хандив 51 сая цуглажээ. Мөн 11,2 сая төгрөгийн үнэтэй 4 машин хандивт ирсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахир гар сонгогдох уу

Зочин
Зочин

БНН нэг ч суудал авахгүй ээ, хүмүүс Жагааг ч, Жавхааг ч сонгохгүй

Зочин
Зочин

Javhlang хэн ч сонгохгүйэээ. Больж үз. Ичмээр юмаа

Холбоотой мэдээ

Back to top button