Улс төрийн мэдээ

Ирцийн хувь бага гарч буй ч залуусын нийт тоо олон тул сонгуульд хүчтэй нөлөөлнө

УИХ-ын сонгуулийн санал хураалт хаахад хоёр цаг үлдээд байна. Өнөөдөр залуу үеийн ирц бага байгааг нийгэм соргогоор анзаарч, идэвхийлэн уриалж буй.

Гэхдээ ирцийн хувь харьцангуй бага харагдаж байгаа нь нөгөө талаас нийт сонгогчдын тоо нь олонтой холбоотой.

Тухайлбал, хамгийн өндөр ирцтэй санал өгч буй 65-69 насныхан гэхэд нийт 78,538-уулаа юм. Тэдний 58,510 нь саналаа өгөхөд л (17.00 цагийн байдлаар) 74 хувийн ирц гарна.

Гэтэл 20-24 насны сонгогчид яг дээрх цагт 87,319-үүлээ санал өгчээ. Энэ нь даруй 65-69 насны бүх сонгогчийн тооноос ч илүү байна. Харин энэ насны сонгогчид 253,390. Иймд, нийт тоо нь хавьгүй олон тул ирц 34 хувьтай гарна.

Өөрөөр хэлбэл манай улсын иргэдийн насны бүтэц маш залуу. Залуу хүмүүс нийт иргэдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Хэдийгээр ирц нь бага хувьтай гарлаа ч, санал өгсөн нэгж сонгогчийн тоо нь ахмад үеийнхнийг зайлшгүй давна. Тэгэхээр залуу үеийн ирц 30-40 хувьтай байсан ч сонгуулийн үр дүнд нөлөөлөх чадамжаар илүү жин дарах боломжтой.

Тэгэхээр ирцийн хувь сайжрах тусам сонгууль цэвэр залуусын хүсэл зоригийн илэрхийлэл болно гэхэд хилсдэхгүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button