Улс төрийн мэдээ

Зохион байгуулалтаас болж Ж.Баясгалан УИХ-ын гишүүний үнэмлэхээ тайзан дээр гардаж чадсангүй

Сонгуулийн тухай хуулиар, парламентад эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг заавал багтаах квот тогтоосон.

Энэ дагуу, АН-ын жагсаалтад бичигдэж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Баясгалан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн парламент дахь төлөөлөл болж буй.

Харин өнөөдөр СЕХ-ноос шинэ парламентын 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа. Гэвч тайзан дээр тэргэнцэртэй хүн гарах боломжийг хангасангүй. Тийм болохоор Ж.Баясгалан үнэмлэхээ тайзан дээрээс гардаж авч чадсангүй.

Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүст нийгмээ хүртээмжтэй болгох тал дээрх хандлага наад зах нь үүнээс мэдэгдэж буй.

Ж.Баясгалан үнэмлээ гардаж аваад, "Нийгмээ бүгдэд хүртээмжтэй болгохын төлөө ажиллана" гэж ярилаа.

"Маш их үүрэг хариуцлага өмнө минь ирлээ. Өнөөдөр үнэмлэхээ гардаж авч байгаа маань баяртай ч гэсэн, гомдолтой байна. Төрийн ордон маань тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй байсангүй. Ийм учраас би тайзан дээрээс үнэмлэхээ гардаж авч чадсангүй. Энэ байдлыг засаж залруулна гэж бодож байна.

Би хүнд гэмтэж байсан ч ил гаргаж байгаагүй. Магадгүй бизнес хийдэг учраас хүмүүс намайг мөнгөтэй болохоор мэдрэхгүй байна гэж ярьдаг. Гэхдээ үэнэндээ хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу, албан тушаалтай байна уу хамаагүй. Өвчин гэдэг бол өвддгөөрөө өвддөг. Би тийм байлаа гээд 32ш эм уусаар  л байна. Миний хувьд ийм байдалтай болоод 7 жил боллоо. Нэг их урт хугацаа шиг санагдахгүй ч гэсэн хүний амьдралд их хугацаа. Бг ХБИ-ийн нэмэлт хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана. Соёлын яамны гадаа ХБИ нэвтрэх явган шат байдаггүй, энэ мэт асуудлыг хөндөж ажиллах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Зочин гэж бичсэн хүн чи одоо эрүүл байж болно. Харин чи ХБИ болвол яахав, чи ухаалаг хүн биш бна. Гадаад оронд ямар байдгийг мэдэхүү, настан би зурагтаар маш олон удаа харсан.ХБИ бол бидэнтэй адил Монголын иргэн тул төр засаг үүнийг хийх ёстой юм. Тиймээс Ж.Баясгалан хэцүү учраас ХБИ-ийн төлөөлөл бөгөөд бие нь их өвдсөн эмээ уугаад явж байна. Баясгалан дүүдээ талархаж байна.

Зочин
Зочин

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭРҮҮЛ ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮД ҮЗДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ГАЗАР БҮРИЙД, БАЙГУУЛЛАГА БҮРИЙД ТАХИР ТАТУУ ХҮМҮҮС БҮҮР ДААМ ГАРЧИХСАН БАЙХ НЬ ҮНЭХЭЭР МУУХАЙ хүмүүсийг загнаал хөнгөлөлт эдэлдэг гээл агсагнаал хачин муухай байдаг нь үнэхээр гутамшиг. Гэтэл ЦОО ЭРҮҮЛ БОЛОВСРОЛТОЙ САЙХАН ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ АЖИЛД АВАХГҮЙ БАЙГАА НЬ БАС НЭГ УЧИРТАЙ. ЕР НЬ МОНГОЛЫН СОР БОЛСОН ХҮМҮҮС НЬ ҮХЭЖ ҮРЭГДЭЭЛ ШОРОНД ОРООЛ МУУЧЛУУЛААЛ БАЙГААГ Ч АНХААРАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХАА

Зочин
Зочин

ЗААА одоо эхлэлээ ийм л муухай увайгүй нөхдүүд бол ТАХИР ТАТУУ ХҮМҮҮС ШҮҮ ИЙМ БОЛСОНДОО ИРГЭДЭД ТӨРД ГОМОРХООД ЯАДАГ ЮМ ТЭР ЭЦЭГ ЭХДЭЭ Л ГОМОРХООРОЙ ХӨӨЕ. ХАРИН Ч ТӨРД ГАРГАЛАА МАН БОЛОО ЮМ БИШ ҮҮ. ГЭХДЭЭ ЭНЭ ЗАЛУУД ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ ЭНЭ ЗАЛУУ БОЛ ШАЛ ӨӨР ХҮН ШҮҮ

Зочин
Зочин

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал бүх газрар явах хэрэгтэй юу? энэ бол бас асуудал. Бүх газар барилга байшинг хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж байна гээд хөрөнгө зарах нь хир оновчтой бол. Зөвхөн үүний төлөө их хурлын гишүүн болж болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгэх ёстой. Бүх газраар явна. Энд ийм хүн сонгогдсоныг мэдсээр байж тайз руу гаргах түр зуурын зам ч бэлдээгүй нь СЕХ-ы буруу ! МАШ БҮДҮҮЛЭГ ТОМ АЛДАА ГАРГАЖ Байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөгийн сда вэ чи

Холбоотой мэдээ

Back to top button